2026 оны 09 дүгээр сарын 14–18-ны өдрүүдэд Япон Улсын Тояама их сургуульд/University of Toyama зохион байгуулагдсан “Tomidai Global SciFrontiers Summer School for Partner Universities” олон улсын зуны сургалтад ИТС, ХБООИТ-ийн туслах ажилтан, магистрант Л.Бадамханд оролцож, салбар дундын сургалт, бүлгийн хэлэлцүүлэг, судалгааны лабораторийн үйл ажиллагаатай танилцан, олон улсын оролцогчидтой мэдлэг, туршлага солилцов.
Мөн 09 дүгээр сарын 23-ны өдөр Тояама их сургуулийн Шинжлэх ухааны сургуульд зохион байгуулагдсан “Environmental Challenges and Climate Risks in the Asia-Pacific: Regional Contexts and Research Insights” workshop-д өөрийн судалгааны ажлаар оролцож, судалгааны ажлаа танилцуулан, олон улсын судлаачидтай санал солилцож, мэргэжлийн мэдлэг, судалгааны туршлагаа нэмэгдүүлэв.
