
МУИС-ийн Инженер, Технологийн сургууль ӨМӨЗО-ы ШУТИС-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд зохион байгуулах “Picturesque China - Ecological Frontier” олон улсын зуны сургууль
Явагдах хугацаа: 2026 оны 08 сарын 15 - 08 сарын 24
Болох газар: ӨМӨЗО-ы Бугат, Хөх хот
Тавигдах шаардлага:
- МУИС-ийн ИТС-ийн бакалавр болон ахисан түвшний үндсэн хөтөлбөрийн 18-30 насны идэвхтэй төлөвийн суралцагч байх; (Заавал 18 нас хүрсэн байх)
- Сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх;
- Англи эсвэл Хятад хэлээр чөлөөтэй харилцах, академик түвшинд ойлгох чадвартай байх;
- 2026 оны 08 сарын 14-өөс 08 сарын 24-ны хооронд 10 хоногийн хугацаанд БНХАУ руу өөрийн биеэр зорчих боломжтой байх;
- Хүрээлэн буй орчин судлал, Ой судлал хичээлүүдийн аль нэгийг үзсэн байх.
Зардал:
Зуны сургуульд оролцогчдын хувийн хэрэглээнээс бусад зардлыг ӨМӨЗО-ы ШУТИС болон МУИС-ийн ИТС хариуцна.
Зуны сургалтын хөтөлбөртэй танилцана уу.








