Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Хими, Биологийн инженерчлэлийн тэнхим нь 2016 онд байгуулагдаж, өндөр  хөгжилтэй орнуудад бэлтгэгдсэн залуу мэргэжилтнүүдээс бүрдсэн боловсон хүчинтэй бөгөөд дотоодын болон олон улсын хамтарсан олон төсөл судалгааг хэрэгжүүлж байна.

Бид үйл ажиллагааныхаа цаашдын зорилтоо ахисан түвшний сургалтыг төлөвшүүлэх, гадаад харилцааг судалгаа, эрдэм шинжилгээний хүрээнд өргөжүүлэн, сургалт- судалгаа- үйлдвэрлэлийг нягт уялдуулж Монгол улсын хөгжлийн бодлого, инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөрт нийцүүлэн ажиллаж байна.