Инженер, технологийн сургууль
  • Нүүр
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Дүрэм журам
    • Хамт олон
    • Хими, биологийн инженерчлэлийн тэнхим
    • Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхим
    • Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
    • Эрдмийн зөвлөл
  • Мэдээ мэдээлэл
    • Зарлал
    • Цаг үеийн мэдээлэл
    • Ажлын байр
  • Сургалт
    • Сургалтын хөтөлбөр
    • Маягт
    • Зуны сургууль
    • Оюутан солилцоо
    • Тэтгэлэг
  • Судалгаа
    • Судалгаа, инноваци
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний сэтгүүл
    • Лаборатори
  • Хамтын ажиллагаа
    • Гадаад, дотоод харилцаа
  • Холбоо барих
    • Дотуур утасны жагсаалт
  • Инженер Технологийн Сургууль
  • МУИС-ийн Инженер, технологийн сургууль нь инженер, технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг.

  • Тусламж, Холбоо барих
  • Хаяг байршил
  • Элсэлт
  • Оюутан
  • Дотуур утасны жагсаалт
  • Бидний тухай
  • Дотоод дүрэм, журам
  • Хамт олон
  • Хөтөлбөрүүд
  • Эрдэм шинжилгээний төсөл
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
  • 77307730 (3801)
  • assistant@set.num.edu.mn
  • Их сургуулийн гудамж – 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг
Инженер Технологийн Сургууль
Нууцлалын бодлогоҮйлчилгээний нөхцөл© 2025 SET.NUM.EDU.MN

“DOMANI” ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗУНЫ СУРГАЛТАД МУИС-ИЙН БАГШ, ОЮУТНУУД ОРОЛЦЛОО.

Цаг үеийн мэдээ
2026/10/05 01:40
Badamkhand Legjidmaa
“DOMANI” ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗУНЫ СУРГАЛТАД МУИС-ИЙН БАГШ, ОЮУТНУУД ОРОЛЦЛОО.
ERASMUS+ CBHE ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ “DOMANI” ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗУНЫ СУРГАЛТАД МУИС-ИЙН БАГШ, ОЮУТНУУД ОРОЛЦЛОО.
Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрийн санхүүжилттэй “Украйн болон Монгол улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой ногоон эдийн засгийг дэмжих микро кредит сургалтын тогтолцоо хөгжүүлэлт – DOMANI” төслийн хүрээнд МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэн болон Инженер, технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн багш, судлаач оюутнууд 2026 оны 09 сарын 15-29 хооронд Итали Улсын Катани хотод Төслийн хамтрагч Катанийн их сургуулийн зохион байгуулсан “NATURATION – Nature-based urban regeneration” олон улсын зуны сургалтад 5 улсын (Итали, Эстони, Унгар, Монгол, Япон) 7 байгууллагын 25 төлөөлөгчдийн хамтаар оролцлоо.
Уг зуны сургалт нь дараах 4 үндсэн сэдвийн хүрээнд 14 хоногийн турш эхний 7 хоног танхимаар, сүүлийн 7 хоног цахимаар зохион байгуулагдлаа.
  • Байгальд суурилсан шийдэл (NbS): Тэсвэрлэх чадвартай ногоон дэд бүтцийг төлөвлөх, загварчлах
  • Экосистемийн үнэлгээ: Хотын байгалийн өгөөжийг тоон үзүүлэлтээр тодорхойлох
  • Орон зайн дахин төлөвлөлт: Барилгажсан талбайг биологийн олон янз байдал бүхий олон нийтийн төв болгон өөрчлөх
  • Бодлого ба засаглал: Ногоон шилжилтийг бодит ажил хэрэг болгоход шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх, хэрэгжүүлэх
МУИС-ийн профессор О.Алтансүх “Хотын усны менежмент: Хотын хөх ул мөрийг тооцох аргачлал”, дэд профессор Н.Оюунчимэг “Тогтвортой хот байгуулалтад чиглэсэн байгальд суурилсан шийдлүүд: Дэлхийн жишиг ба Улаанбаатар хотын туршлага” сэдвээр хичээл заалаа. Зуны сургалтын туршид оюутнууд 5 багт хуваагдан ажилласан бөгөөд сургалтын төгсгөлд бие даалтын сэдвээр илтгэл хэлэлцүүлэхэд МУИС-ийн баг шилдэг 2 багийн нэгээр тодров.
Зуны сургалтын дараа DOMANI төслийн Удирдах хорооны уулзалт болж, төслийн өнөөг хүртэлх үр дүн, явц, цаашдын үйл ажиллагааг хэлэлцэхийн зэрэгцээ олон улсын түвшинд үүсээд буй эрсдэлт нөхцөл байдлыг төслийн хүрээнд хэрхэн зохицуулах талаар ярилцлаа.
Төслийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Монгол Улсад дараах хоёр үйл ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Үүнд:
  • Дархан хотод 2026 оны 08 сард олон улсын хакатон
  • Улаанбаатар хотод 2026 оны 08 сард микро сургалт сэдвийн хүрээнд олон улсын зөвлөгөөн

Холбоотой мэдээ

"Campus Recruitment 2026 " өдөрлөгт оролцохыг урьж байна
10/05, 2026

"Campus Recruitment 2026 " өдөрлөгт оролцохыг урьж байна

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
10/05, 2026

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Олон улсын зуны сургалтад амжилттай оролцов.
09/29, 2026

Олон улсын зуны сургалтад амжилттай оролцов.

ХУАВЕЙ ТЕХНОЛОЖИ ХХК СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
09/14, 2026

ХУАВЕЙ ТЕХНОЛОЖИ ХХК СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Олон улсын зуны сургалтад амжилттай оролцлоо.
08/31, 2026

Олон улсын зуны сургалтад амжилттай оролцлоо.

МУИС, Тояама их сургуультай хамтран ажиллана.
07/30, 2026

МУИС, Тояама их сургуультай хамтран ажиллана.