Инженер, технологийн сургууль
  • Нүүр
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Дүрэм журам
    • Хамт олон
    • Хими, биологийн инженерчлэлийн тэнхим
    • Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхим
    • Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
    • Эрдмийн зөвлөл
  • Мэдээ мэдээлэл
    • Зарлал
    • Цаг үеийн мэдээлэл
    • Ажлын байр
  • Сургалт
    • Сургалтын хөтөлбөр
    • Маягт
    • Зуны сургууль
    • Оюутан солилцоо
    • Тэтгэлэг
  • Судалгаа
    • Судалгаа, инноваци
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний сэтгүүл
    • Лаборатори
  • Хамтын ажиллагаа
    • Гадаад, дотоод харилцаа
  • Холбоо барих
    • Дотуур утасны жагсаалт
  • Инженер Технологийн Сургууль
  • МУИС-ийн Инженер, технологийн сургууль нь инженер, технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг.

  • Тусламж, Холбоо барих
  • Хаяг байршил
  • Элсэлт
  • Оюутан
  • Дотуур утасны жагсаалт
  • Бидний тухай
  • Дотоод дүрэм, журам
  • Хамт олон
  • Хөтөлбөрүүд
  • Эрдэм шинжилгээний төсөл
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
  • 77307730 (3801)
  • assistant@set.num.edu.mn
  • Их сургуулийн гудамж – 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг
Инженер Технологийн Сургууль
Нууцлалын бодлогоҮйлчилгээний нөхцөл© 2025 SET.NUM.EDU.MN

ХУАВЕЙ ТЕХНОЛОЖИ ХХК СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Цаг үеийн мэдээ
2026/09/14 02:49
Lkhagvadulam B
ХУАВЕЙ ТЕХНОЛОЖИ ХХК СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Хуавей Техноложи ХХК нь МУИС-ийн Инженер, технологийн сургууль (ИТС)-тай 2025 оны 5 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, сургалт, судалгаа, технологи, инновацын чиглэлээр хамтран ажиллаж байна.



Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Хуавей Техноложи ХХК нь МУИС-ийн ИТС-ийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхим (НЭХИТ)-ийн сургалт, судалгааны орчныг сайжруулахад дэмжлэг үзүүллээ.
Тодруулбал, Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан эрчим хүч, чадлын электроникийн чиглэлийн мэргэжлийн голлох хичээлүүдийн сургалт, туршилтын ажил явагддаг Чадлын электроникийн лаборатори, мөн Сэргээгдэх эрчим хүч хөтөлбөрийн багш нарын өрөөг шинэчилэн тохижуулав.


Чадлын электроникийн лаборатори нь оюутнуудын онолын мэдлэгийг практик туршилт, хэмжилт, судалгааны ажилтай хослуулах, сэргээгдэх эрчим хүч, чадлын хувиргуур, эрчим хүч хуримтлуур, цахилгаан эрчим хүчний систем болон орчин үеийн чадлын электроникийн технологийн чиглэлээр мэдлэг, ур чадвараа хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой сургалт, судалгааны орчин юм.
Тус дэмжлэгийн үр дүнд оюутнуудын суралцах, лабораторийн дадлага, туршилт, судалгааны ажил хийх нөхцөл сайжрахаас гадна багш, судлаачдын ажиллах орчны тав тух, бүтээмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.
Их, дээд сургууль болон технологийн салбарын тэргүүлэгч байгууллагын хамтын ажиллагааг бодит үр дүнгээр баяжуулж, МУИС-ийн сургалт, судалгааны орчныг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй Хуавей Техноложи ХХК-ийн хамт олонд тэнхимийн нийт багш, судлаач, оюутнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Цаашид талуудын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хуримтлуур, чадлын электроник, шинэ технологийн чиглэлээр сургалт, судалгаа, инновацын ажлыг хамтран хөгжүүлэхийг зорьж байна.

Холбоотой мэдээ

Олон улсын зуны сургалтад амжилттай оролцлоо.
08/31, 2026

Олон улсын зуны сургалтад амжилттай оролцлоо.

МУИС, Тояама их сургуультай хамтран ажиллана.
07/30, 2026

МУИС, Тояама их сургуультай хамтран ажиллана.

ЯПОНЫ ТОХОКҮ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
07/21, 2026

ЯПОНЫ ТОХОКҮ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Профессор Н.Батхүү "Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн" цолоор шагнагдлаа.
07/08, 2026

Профессор Н.Батхүү "Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн" цолоор шагнагдлаа.

Дэд профессор Б.Мөнхцэцэг Алтангадас одонгоор шагнагдлаа.
07/07, 2026

Дэд профессор Б.Мөнхцэцэг Алтангадас одонгоор шагнагдлаа.

“Хүрээлэн буй орчин ба технологи–2026” өндөрлөлөө
07/03, 2026

“Хүрээлэн буй орчин ба технологи–2026” өндөрлөлөө