Инженер, технологийн сургууль
  • Нүүр
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Дүрэм журам
    • Хамт олон
    • Хими, биологийн инженерчлэлийн тэнхим
    • Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхим
    • Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
    • Эрдмийн зөвлөл
  • Мэдээ мэдээлэл
    • Зарлал
    • Цаг үеийн мэдээлэл
    • Ажлын байр
  • Сургалт
    • Сургалтын хөтөлбөр
    • Маягт
    • Зуны сургууль
    • Оюутан солилцоо
    • Тэтгэлэг
  • Судалгаа
    • Судалгаа, инноваци
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний сэтгүүл
    • Лаборатори
  • Хамтын ажиллагаа
    • Гадаад, дотоод харилцаа
  • Холбоо барих
    • Дотуур утасны жагсаалт
  • Инженер Технологийн Сургууль
  • МУИС-ийн Инженер, технологийн сургууль нь инженер, технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг.

  • Тусламж, Холбоо барих
  • Хаяг байршил
  • Элсэлт
  • Оюутан
  • Дотуур утасны жагсаалт
  • Бидний тухай
  • Дотоод дүрэм, журам
  • Хамт олон
  • Хөтөлбөрүүд
  • Эрдэм шинжилгээний төсөл
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
  • 77307730 (3801)
  • assistant@set.num.edu.mn
  • Их сургуулийн гудамж – 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг
Инженер Технологийн Сургууль
Нууцлалын бодлогоҮйлчилгээний нөхцөл© 2025 SET.NUM.EDU.MN

Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Цаг үеийн мэдээ
2026/10/29 10:04
Badamkhand Legjidmaa
Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

МУИС, Инженер, технологийн сургууль БНХАУ-ын Шэньяний Технологийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

БНХАУ-ын Ляонин мужийн Шэньян хот дахь Шэньяний Технологийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тус айлчлал, хэлэлцээр байгуулах үйл ажиллагаа нь Ляонин мужийн Гадаад харилцааны алба болон Хятад-Монголын Аж үйлдвэрлэлийн паркын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан бөгөөд хоёр сургуулийн боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Хэлэлцээрийн хүрээнд оюутан, багш солилцоо, хамтарсан сургалт, эрдэм шинжилгээ судалгаа, технологийн инновац болон үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр зорьж байна.

Түүнчлэн Солонгосын Cи Жи группын Шиньян дахь Биотехнологийн салбар компани болон бордоо, хөрс хамгаалах бодис үйлдвэрлэгч компаниудтай хамтран Монгол улсын цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, ойн нөхөн сэргээлт, экологийн менежмент, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамтарсан судалгаа, туршлага солилцох ажлуудыг хэрэгжүүлэх боломжийн талаар уулзалтууд хийлээ. Төр-Аж үйлдвэр- Их сургууль гэсэн хамтын ажиллагааг Хятад улс бодлогоор дэмжин хөгжүүлж аж үйлдвэрийн парк, технологийн компаниуд олноор байгуулж байгаа ба МУИС, Инженер технологийн сургуультай хамтран Монгол улсад хамтарсан судалгаа, инновацыг хөгжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм. Одоогоор Шэньян хотын Технологийн дээд сургуульд Монгол Улсын 19 оюутан Сино-Монгол Аж үйлдвэрлэлийн паркын тэтгэлэгээр суралцаж байгаа нь хоёр сургуулийн боловсрол, судалгааны хамтын ажиллагааны бодит нэг суурь болж байна.

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

2026.10.25

Холбоотой мэдээ

“СПОРТЫН БАГА НААДАМ–2026” амжилттай боллоо
10/29, 2026

“СПОРТЫН БАГА НААДАМ–2026” амжилттай боллоо

Япон Улсын Токиогийн Шинжлэх Ухааны Институттэй цөмийн судалгааны хамтын ажиллагааны  талаар санал солилцлоо
10/29, 2026

Япон Улсын Токиогийн Шинжлэх Ухааны Институттэй цөмийн судалгааны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Чехийн Остравагийн Техникийн Их Сургуулийн төлөөлөгчид МУИС-д зочилж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
10/26, 2026

Чехийн Остравагийн Техникийн Их Сургуулийн төлөөлөгчид МУИС-д зочилж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

"Campus Recruitment 2026 " өдөрлөгт оролцохыг урьж байна
10/05, 2026

"Campus Recruitment 2026 " өдөрлөгт оролцохыг урьж байна

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
10/05, 2026

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

“DOMANI” ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗУНЫ СУРГАЛТАД МУИС-ИЙН БАГШ, ОЮУТНУУД ОРОЛЦЛОО.
10/05, 2026

“DOMANI” ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗУНЫ СУРГАЛТАД МУИС-ИЙН БАГШ, ОЮУТНУУД ОРОЛЦЛОО.