Инженер, технологийн сургууль
  • Нүүр
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Дүрэм журам
    • Хамт олон
    • Хими, биологийн инженерчлэлийн тэнхим
    • Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхим
    • Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
    • Эрдмийн зөвлөл
  • Мэдээ мэдээлэл
    • Зарлал
    • Цаг үеийн мэдээлэл
    • Ажлын байр
  • Сургалт
    • Сургалтын хөтөлбөр
    • Маягт
    • Зуны сургууль
    • Оюутан солилцоо
    • Тэтгэлэг
  • Судалгаа
    • Судалгаа, инноваци
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний сэтгүүл
    • Лаборатори
  • Хамтын ажиллагаа
    • Гадаад, дотоод харилцаа
  • Холбоо барих
    • Дотуур утасны жагсаалт
  • Инженер Технологийн Сургууль
  • МУИС-ийн Инженер, технологийн сургууль нь инженер, технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг.

  • Тусламж, Холбоо барих
  • Хаяг байршил
  • Элсэлт
  • Оюутан
  • Дотуур утасны жагсаалт
  • Бидний тухай
  • Дотоод дүрэм, журам
  • Хамт олон
  • Хөтөлбөрүүд
  • Эрдэм шинжилгээний төсөл
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
  • 77307730 (3801)
  • assistant@set.num.edu.mn
  • Их сургуулийн гудамж – 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг
Инженер Технологийн Сургууль
Нууцлалын бодлогоҮйлчилгээний нөхцөл© 2025 SET.NUM.EDU.MN

Чехийн Остравагийн Техникийн Их Сургуулийн төлөөлөгчид МУИС-д зочилж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Цаг үеийн мэдээ
2026/10/26 06:09
Dorjgotov Majigsuren
Чехийн Остравагийн Техникийн Их Сургуулийн төлөөлөгчид МУИС-д зочилж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Остравагийн Техникийн Их Сургууль (VSB–Technical University of Ostrava)-ийн Материал судлал, технологийн факультет болон Механик инженерчлэлийн факультетийн удирдлагын төлөөлөгчид Монгол Улсын Их Сургуулийн Инженер, Технологийн сургуульд зочилж, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Тус уулзалтад Остравагийн Техникийн Их Сургуулийн талаас:

· Профессор Kamila Janovská – Материал судлал, технологийн факультетийн декан;

· Дэд профессор Kateřina Skotnicová – Материал судлал, технологийн факультетийн сургалт хариуцсан дэд декан;

· Дэд профессор Zdeněk Poruba – Механик инженерчлэлийн факультетийн олон улсын хамтын ажиллагаа, хүний нөөц хариуцсан дэд декан;

· Vojtěch Graf, Ph.D. – Механик инженерчлэлийн факультетийн бакалавр, магистрын сургалт хариуцсан дэд декан нар оролцов.

 

МУИС-ийн Инженер, Технологийн сургуулийн талаас тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Р.Чинзориг, Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Х.Тэгшжаргал, Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төвийн захирал, профессор Ч.Ганзориг нар оролцож, сургалт, судалгааны үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг танилцууллаа.

Уулзалтын үеэр хоёр сургуулийн сургалт, судалгааны үндсэн чиглэлүүд, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд болон судалгааны чадавхын талаар харилцан мэдээлэл солилцож, материал судлал, химийн инженерчлэл, эрчим хүч болон бусад салбарт хамтарсан судалгаа хэрэгжүүлэх боломжийг хэлэлцэв.

Түүнчлэн багш, судлаач, оюутан солилцоог дэмжих, магистр, докторын түвшний судалгааны ажлыг хамтран удирдах, хамтарсан эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд Остравагийн Техникийн Их Сургуулийн Материал судлал, технологийн факультет болон МУИС-ийн Инженер, Технологийн Сургуулийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхим хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах боломжийг цаашид судалж, хамтарсан сургалт, судалгааны ажлуудыг эхлүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал нэгдэв.

Энэхүү уулзалт нь МУИС-ийн Инженер, Технологийн сургуулийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш, судлаач, суралцагчдын академик солилцоог нэмэгдүүлэх, олон улсын түвшний хамтарсан судалгааг хөгжүүлэхэд чиглэсэн чухал алхам боллоо.

Холбоотой мэдээ

“СПОРТЫН БАГА НААДАМ–2026” амжилттай боллоо
10/29, 2026

“СПОРТЫН БАГА НААДАМ–2026” амжилттай боллоо

Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
10/29, 2026

Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Япон Улсын Токиогийн Шинжлэх Ухааны Институттэй цөмийн судалгааны хамтын ажиллагааны  талаар санал солилцлоо
10/29, 2026

Япон Улсын Токиогийн Шинжлэх Ухааны Институттэй цөмийн судалгааны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

"Campus Recruitment 2026 " өдөрлөгт оролцохыг урьж байна
10/05, 2026

"Campus Recruitment 2026 " өдөрлөгт оролцохыг урьж байна

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
10/05, 2026

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

“DOMANI” ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗУНЫ СУРГАЛТАД МУИС-ИЙН БАГШ, ОЮУТНУУД ОРОЛЦЛОО.
10/05, 2026

“DOMANI” ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗУНЫ СУРГАЛТАД МУИС-ИЙН БАГШ, ОЮУТНУУД ОРОЛЦЛОО.