
МУИС-ийн Инженер технологийн сургуулийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн профессор С.Одмаа нь 2026 оны 10 дугаар сарын 20-нөөс 26-ны өдрүүдэд Япон улсын Токио хотын Токиогийн Шинжлэх Ухааны Институтийн Инновацийн судалгааны хүрээлэнгийн “Тэг-нүүрстөрөгч” энергийн лабораторийн профессор Тору Обарагийн судалгааны лабораторид түлшээ үржүүлэн шатаах хурдан реакторын голомтын дизайныг сайжруулах хамтарсан судалгааны ажил гүйцэтгэн, судалгааны хэлэлцүүлэгт оролцож, дэвшилтэт хурдан реакторын голомтын судалгааны ажлын цаашдын хамтран ажиллагааг хэлэлцэн ажиллав. Тэрээр тус хүрээлэнгийн цөмийн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч профессор Хироши Сагаратай уулзаж лабороториудад суралцаж буй ахисан түвшний монгол оюутнуудын судалгааны чиглэл, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
