Инженер, технологийн сургууль
  • Нүүр
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Дүрэм журам
    • Хамт олон
    • Хими, биологийн инженерчлэлийн тэнхим
    • Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхим
    • Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
    • Эрдмийн зөвлөл
  • Мэдээ мэдээлэл
    • Зарлал
    • Цаг үеийн мэдээлэл
    • Ажлын байр
  • Сургалт
    • Сургалтын хөтөлбөр
    • Маягт
    • Зуны сургууль
    • Оюутан солилцоо
    • Тэтгэлэг
  • Судалгаа
    • Судалгаа, инноваци
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний сэтгүүл
    • Лаборатори
  • Хамтын ажиллагаа
    • Гадаад, дотоод харилцаа
  • Холбоо барих
    • Дотуур утасны жагсаалт
  • Инженер Технологийн Сургууль
  • МУИС-ийн Инженер, технологийн сургууль нь инженер, технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг.

  • Тусламж, Холбоо барих
  • Хаяг байршил
  • Элсэлт
  • Оюутан
  • Дотуур утасны жагсаалт
  • Бидний тухай
  • Дотоод дүрэм, журам
  • Хамт олон
  • Хөтөлбөрүүд
  • Эрдэм шинжилгээний төсөл
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
  • 77307730 (3801)
  • assistant@set.num.edu.mn
  • Их сургуулийн гудамж – 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг
Инженер Технологийн Сургууль
Нууцлалын бодлогоҮйлчилгээний нөхцөл© 2025 SET.NUM.EDU.MN

Олон улсын зуны сургалтад амжилттай оролцлоо.

Цаг үеийн мэдээ
2026/08/31 04:23
Badamkhand Legjidmaa
Олон улсын зуны сургалтад амжилттай оролцлоо.

МУИС-ийн Инженер, технологийн сургууль (ИТС) болон Өвөр Монголын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (Inner Mongolia University of Science and Technology)-ийн хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны 8 дугаар сарын 14–25-ны өдрүүдэд Инженер, технологийн сургууль (ИТС), Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн (УТСОУХНУС) багш, суралцагчид “Олон улсын зуны сургалт”-д амжилттай оролцлоо.

Тус зуны сургалтад МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин судлал, Био-инженерчлэл, Химийн инженерчлэл, Сэргээгдэх эрчим хүч, Ойн аж ахуй, Хүрээлэн буй орчны инженерчлэл хөтөлбөрийн оюутнууд, мөн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Олон улсын харилцаа, Улс төр судлалын хөтөлбөрийн оюутнууд оролцож, мэргэжлийн болон академик мэдлэгээ өргөжүүлэн, олон улсын орчинд туршлага солилцлоо.

Зуны сургалтын нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн захирал, профессор Ч.Сономдагва, Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, профессор С.Мөнхбат нар оролцож, сургалтын үйл ажиллагааг дэмжин ажиллав. Мөн НЭХИТ-ийн лаборант Г.Мөнх-Очир мэргэжлийн чиглэлээр хичээл зааж, оролцогчдод онолын мэдлэгээ практиктай уялдуулан эзэмшихэд хувь нэмэр орууллаа.

Тус сургалтад Монгол Улс, БНХАУ, ОХУ, Бүгд Найрамдах Беларусь Улс, Их Британи зэрэг нийт 9 орны их, дээд сургуулийн оюутан, судлаачид оролцсон нь оролцогчдод олон улсын академик орчинд суралцах, харилцан туршлага солилцох, шинэ харилцаа холбоо тогтоох өргөн боломжийг бүрдүүлсэн юм.

Сургалтын онцлох хэсэг нь онолын мэдлэгийг бодит үйлдвэрлэл, байгаль орчны менежмент, нөхөн сэргээлтийн практиктай хослуулсан танилцах аялал, дадлага байлаа. Оролцогчид танхимын лекц, семинарын зэрэгцээ дэлхийд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэргүүлэгч Yili үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, экологийн нөхөн сэргээлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг M-Grass Seedling Factory, Kubuqi Desert-ийн ойжуулалт, цөлжилттэй тэмцэх ажлууд болон Baogang Steel Group-ийн үйлдвэрлэлийн үйл явцтай танилцан, мэргэжлийн чиглэлээрээ практик мэдлэг, туршлага хуримтлууллаа.

Ийнхүү энэхүү олон улсын зуны сургалт нь оролцогч оюутнуудад мэргэжлийн мэдлэг, ур чадвараа хөгжүүлэхээс гадна олон улсын хамтын ажиллагаа, соёлын харилцан ойлголцол, туршлага солилцоог өргөжүүлэх үнэ цэнтэй боломж болсон юм.

Цаашид МУИС болон Өвөр Монголын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлж, оюутан, багш, судлаачдын академик солилцоо, хамтарсан сургалт, судалгааны үйл ажиллагааг хөгжүүлэхэд энэхүү зуны сургалт чухал ач холбогдолтой алхам боллоо.

2026.08.31

Холбоотой мэдээ

ХУАВЕЙ ТЕХНОЛОЖИ ХХК СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
09/14, 2026

ХУАВЕЙ ТЕХНОЛОЖИ ХХК СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

МУИС, Тояама их сургуультай хамтран ажиллана.
07/30, 2026

МУИС, Тояама их сургуультай хамтран ажиллана.

ЯПОНЫ ТОХОКҮ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
07/21, 2026

ЯПОНЫ ТОХОКҮ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Профессор Н.Батхүү "Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн" цолоор шагнагдлаа.
07/08, 2026

Профессор Н.Батхүү "Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн" цолоор шагнагдлаа.

Дэд профессор Б.Мөнхцэцэг Алтангадас одонгоор шагнагдлаа.
07/07, 2026

Дэд профессор Б.Мөнхцэцэг Алтангадас одонгоор шагнагдлаа.

“Хүрээлэн буй орчин ба технологи–2026” өндөрлөлөө
07/03, 2026

“Хүрээлэн буй орчин ба технологи–2026” өндөрлөлөө