
Хүрээлэн буй орчны инженерчлэл

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ (Хөтөлбөрийн танилцуулга) |
Хүрээлэн буй орчны инженерчлэл, D 071201 |
2. Олгох боловсролын зэрэглэл: Хүрээлэн буй орчны инженерчлэлийн бакалавр (Bachelor of Environmental Engineering, BEng) |
2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн шинээр хэрэгжүүлж буй хөтөлбөр 4. Хөтөлбөрийн зорилго, тодорхойлолт: (Хөтөлбөрийн зорилго, зорилт, МУИС-ийн эрхэм зорилготой уялдсан байдал) Тус хөтөлбөрийн үндсэн зорилго нь суралцагчдад хүрээлэн буй орчны бохирдлын голлох хэлбэрүүд болох агаар, ус, хөрсний бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, бохирдлын эх үүсвэрүүдийг бууруулах, бохирдуулагдын ялгаралтыг эх үүсвэр дээр нь боловсруулах болон хүрээлэн буй орчинд нэгэнт бий болсон бохирдлыг цэвэршүүлэх, хоргүйжүүлэх зэргээр хүн ам, био-организмыг хүрээлэн буй орчны бохирдлын сөрөг нөлөөлөлд өртөхөөс хамгаалах үйл ажиллагаануудын инженерчлэлийн шийдлүүд, тэдгээрийн онол, аргазүй, тооцоо, дизайны мэдлэг чадвар олгох, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэ технологи хөгжүүлэх, нэвтрүүлэх, систем, үйлдвэр байгуулахад шаардлагатай тооцоо, дизайн хийх арга барил, судалгааны аргазүйг эзэмшүүлэхэд оршино. Манай орны хэмжээнд хүрээлэн буй орчны инженер мэргэжлийн боловсон хүчин маш цөөн байгаагийн дээр хотжил, үйлдэрлэл, хүн амын өсөлтийг дагасан хүрээлэн буй орчны асуудлууд нэмэгдэж, нэр төрөл нь өргөжиж байгаа өнөө үед хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, улс орны хөгжилд шаардлагатай энэ мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж төгсгөх хэрэгтэй байна. МУИС-д хэрэгшүүлэхээр төлөвлөж буй Хүрээлэн буй орчны инженерчлэл мэргэжлийн хөтөлбөрийг гадаадын нэр хүндтэй 5 их сургуулиудын ижил хөтөлбөрүүдийг харьцуулсны үндсэн дээр манай орны онцлог, тулгамдаж буй асуудлуудыг бүрэн хамрахуйц нэн шаардлагатай голлох хичээлүүдийг тусгаж нэгтгэн боловсрууллаа. |
5. Хөтөлбөрийн харъяалал: ИТС, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим |
6. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн: Манай орны болон дэлхий нийтийн цаашдын тогтвортой хөгжлийн үндэс болсон байгаль хамгаалах технологи, байгальд халгүй технологи, байгалийг нөхөн сэргээх технологийн инженер мэргэжилтнүүдийг бэлтгэснээр цаашид улс оронд нэн тэргүүний хэрэгцээтэй, чадварлаг чухал боловсон хүчнээр хангагдаж эхэлнэ. Одоогоор хөдөлмөрийн зах зээл ихтэй энэ мэргэжлээр манай оронд дагнасан мэргэжилтэн бэлтгэж эхлээгүй байгаа ба боловсон хүчний дутагдалаас үүдэн хот суурин газрууд болон уул уурхай, үйлдвэрлэл бүхий газруудад хүрээлэн буй орчны бохирдол газар авч, хүн амын эрүүл мэнд, байгаль, экологид хор хөнөөл учруулах түвшинд хүрээд байгаа билээ. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэж эхэлснээр хүрээлэн буй орчны бохирдлыг байгальд гарахаас сэргийлэх, эх үүсвэр дээр боловсруулах, түүнчлэн нэгэнт бий болсон бохирдлыг цэьэршүүлэх хоргүйжүүлэх үйл ажиллагаа дотоодын мэргэжилтнүүлийн гараар хийгдэх боломж бололцоо бүрдэж, цаашлаад хүн амын эрүүл мэнд, амьдрах тав тухтай орчныг сайжруулах зэрэг олон талын нийгэм, эдийн засгийн хөгжилд үр ашгаа өгөх боломжтой юм.
ИТС-ийн хөтөлбөрийн хороо |
Бусад хөтөлбөрүүд


Химийн инженерчлэл
Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 071101)

Химийн боловсруулалтын технологи
Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 071103)

Нано шинжлэх ухаан, инженерчлэл
Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 078801)

Материал судлал, инженерчлэл
Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 072201)

Био-инженерчлэл
Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 078804)