MATERIALS SCIENCE AND ENGINEERING
Монгол Улсын эрдэс баялаг, боловсруулах үйлдвэрлэл, дэвшилтэт материал, ногоон технологийг хослуулан хөгжүүлэхэд чиглэсэн инженерийн боловсрол.
121
БАГЦ ЦАГ
4 жил
СУРАЛЦАХ ХУГАЦАА
B.Eng
ЗЭРЭГ
AI +
DIGITAL PATHWAY
Яагаад MTRL эрэлттэй мэргэжил вэ?
Материал судлал, инженерчлэл нь үйлдвэрлэл, шинэ материал, лаборатори, технологийн шинэчлэлтэй шууд холбогдох инженерийн чиглэл юм.
Монголын хөдөлмөрийн зах зээл
82.6 мянга 2026 онд үүсэх ажиллах хүчний эрэлтАжиллах хүчний хомсдол
40.2 мянга 2025 онд бүртгэгдсэн нийт хомсдолMATERIALS ENGINEERS GROWTH
+6% АНУ-д ажлын байрны өсөлт /2024–2034/MEDIAN SALARY
$108,310 Materials Engineers жилийн медиан цалин /АНУ, 2024/MTRL төгсөгчдийн ажиллах боломж өндөртэй салбарууд
Материал судлал, инженерчлэл нь зөвхөн нэг салбарт хязгаарлагдахгүй. Боловсруулах үйлдвэрлэл, барилгын материал, уул уурхай, металлурги, эрчим хүч, лаборатори, чанарын хяналт, судалгаа хөгжүүлэлтийн олон чиглэлд хэрэгцээтэй инженерийн суурь бэлтгэдэг. Иймээс хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг салбар тус бүрээр нь харах нь MTRL хөтөлбөрийн хэрэглээ, төгсөгчдийн ажиллах боломжийг илүү ойлгомжтой харуулна.
Салбарын ангилал нь MTRL хөтөлбөрийн мэргэжлийн хэрэглээтэй уялдуулан харуулав.Олон улсын карьерын боломж
Олон улсын түвшинд материалын инженерүүд шинэ материал боловсруулах, бүтээгдэхүүний чанар сайжруулах, үйлдвэрлэлийн процесс оновчлох, батарей, электроник, сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн материал хөгжүүлэх чиглэлд ажилладаг.
Эрчим хүчний шилжилт ба материал
Цэвэр эрчим хүч, цахилгаан автомашин, батарей, сүлжээний дэд бүтцийн өсөлт нь lithium, graphite, nickel, copper зэрэг гол эрдсүүдийн эрэлтийг нэмэгдүүлж байна. Энэ нь материал судлал, инженерчлэлийн ач холбогдлыг улам өсгөж байна.
Ирээдүйн ур чадвар
Орчин үеийн материал судлал нь лабораторийн туршилт, өгөгдлийн шинжилгээ, компьютер загварчлал, хиймэл оюуны тусламжтай материалын шинж чанар тайлбарлах, процесс оновчлох арга барилтай улам бүр холбогдож байна.
MTRL төгсөгчдийн ажиллах чиглэл
Эх сурвалж, дэлгэрэнгүй
- • Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн хамгийн сүүлийн албан мэдээлэл
- • Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн
- • U.S. Bureau of Labor Statistics — Materials Engineers
- • World Economic Forum — Future of Jobs Report 2025
- • IEA — Global Critical Minerals Outlook 2025
- • МУИС-ийн MTRL хөтөлбөрийн дотоод эх сурвалж /2024-2025/