
Ашигт малтмалын баяжуулалтын технологи
Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 072404)
ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Химийн инженерчлэл хөтөлбөрөөр суралцсанаар хүнд хөнгөн үйлдвэрлэл, техникийн асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хими, физик, математик, эдийн засгийн ухааныг ашигладаг ба процессыг илүү үр дүнтэй, байгаль орчинд ээлтэй , үр ашигтай болгох боломжийг судалдаг. Тэд түүхий эдээс бүтээгдэхүүн гаргах, нэг материалыг өөр ашигтай хэлбэрээр хөрвүүлэх арга замыг боловсруулдаг.
Хөтөлбөрийн индекс: D 071101
Цуглуулах кредит: 121
Зорилго
Бэлтгэгдэн гарсан химийн инженерүүд үйлдвэрлэлийн салбарт ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулах;
Байгууллага болон нийгэмдээ бүтээлч, шинийг санаагчлагч, удирдан зохион байгуулагч байж, манлайлах;
Хүрээлэн буй орчин болон тогтвортой хөгжилд мэргэжлийн түвшинд дэмжлэг үзүүлж, нөлөөлөх;
Өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, насан туршийн боловсролыг эрхэмлэх.
Хөтөлбөрийн мод
Элсэгчдэд тавих шаардлага:
Тус хөтөлбөрт элсэгч нь суурь шалгалтаар хими эсхүл математик, дагалдах шалгалтаар математик, физик, хими, англи хэлний аль нэг шалгалтыг заавал өгсөн байх шаардлагатай ба суурь болон дагалдах шалгалтын оноо тус бүр 490 онооноос багагүй байна.
Төгсөгчдөд тавих шаардлага:
Нийтлэг шаардлага:
Сургалтын төлөвлөгөөний дагуу (121+)-ээс доошгүй багц цаг цуглуулна.
Англи хэлний ахисан дундын түвшний шаардлага хангасан байна.
Хөтөлбөрийн шаардлага:
INTE202 Үйлдвэрлэлийн дадлага I хичээлийг мэргэжлийн суурь (Б) хичээлүүдийг үзсэний дараа судлана.
INTE302 Үйлдвэрлэлийн дадлага II хичээлийг INTE202 Үйлдвэрлэлийн дадлага I хичээлийг үзсэний дараа судлана.
THES401 Бакалаврын судалгааны ажил хичээлийг Мэргэжлийн суурийн (Б) хичээлүүдийг амжилттай судалсан болон Мэргэжлийн заавал судлах (В1) багцаас 42-оос багагүй багц цаг, нийт 90-ээс дээш багц цаг цуглуулсан бөгөөд голч дүн 80%-иас багагүй байж сонгон судалж болно.
Мэргэжлийн хичээлүүд
Процесс дизайн
Дулаан, масс шилжилтийн процесс
Ялгах, транспорт процессууд
Шингэний механик
Химийн урвалын инженерчлэл
Багш нарын танилцуулга
Судалгааны чиглэл
Ажлын байр
Үйлдвэрлэлийн дадлага
Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 072404)
Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 071103)
Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 078801)
Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 072201)
Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 078804)