Химийн боловсруулалтын технологи

Бакалавр
2025/04/08 12:52
Химийн боловсруулалтын технологи

Хөтөлбөрийн танилцуулга

Yйлдвэрлэлийн химийн процессыг хянах, оновчтойгоор зөв удирдах, мөн бүтээгдэхүүн хөгжүүлэх зэрэг үйлдвэрлэлийн гол чухал асуудлуудыг хариуцан ажиллах үүрэгтэй “Химийн боловсруулалтын технологич” мэргэжилтэн бэлтгэх зорилготой.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

  • 2022 онд БМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн.

  • 1991 оноос хойш 30 жилийн хугацаанд химийн технологич мэргэжилтэнг бэлтгэж буй туршлагатай.

  • БШУЯ-наас тодорхойлсон 2030 он хүртэл нэн хэрэгцээтэй 37 мэргэжилийн нэг.

  • Үйлдвэрлэлийн дадлагаар бүх үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагуудад практик дадлага хийх, мэдлэгээ баталгаажуулах боломж нээлттэй.

  • Үйлдвэрлэл, технологийн гадаад, дотоодын төсөл, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд тасралтгүй оролцох боломжтой.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Химийн боловсруулалтын технологи хөтөлбөрөөр төгсөгчид нь дараах чадваруудыг эзэмшинэ. Үүнд:

  • Үйлдвэрийн технологийг сонгох, боловсруулах, удирдах

  • Үйлдвэрлэлийн процессод хяналт хийх, бүтээгдэхүүний гарц болон чанар өндөр байх оновчтой горимыг шинжлэх ухааны өндөр мэдлэг, судалгаанд үндэслэн тогтоох,

  • Yйлдвэрийн технологийн асуудлуудыг шийдвэрлэх

  • Хэрэглээний шинжлэх ухаан, үйлдвэрлэл, технологийн төсөл боловсруулах ур чадвар,

  • Химийн шинжлэх ухаан, инженер технологийн ухааны хосолсон мэдлэг,

  • Хувийн болон эзэмшсэн мэргэжлийн ур чадвараа байнга хөгжүүлэх идэвхи санаачлагатай байх

  • Суралцах хугацаандаа олж авсан мэдлэг, ур чадвараа үйлдвэрийн аль ч салбар луу хөрвүүлэн ашиглах

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • Уул уурхайн чиглэлийн үйлдвэрүүд

  • Хүнс, хөнгөн үйлдвэрүүд,

  • Гадаад дотоодын үйлдвэрүүдийн судалгаа, шинжилгээний лабораториуд,

  • Боловсролын байгууллагууд,

  • Эрдэм шинжилгээний байгууллагууд, хүрээлэнгүүд

  • Төрийн байгууллагууд (ГЕГ, Шүүх шинжилгээний газарууд, ИНҮТ, Мэргэжлийн хяналтын байгууллагууд, УУГТЛ, СХЗГ, УУХҮЯ зэрэг)-д  химийн технологичоор ажиллах боломжтой.

Монгол Улсын хэмжээнд 2021-2030 хугацаанд барьж байгуулахаар төлөвлөж буй дараах боловсруулах үйлдвэрүүдэд >1324 инженер, технологийн мэргэжилтүүд хэрэгцээтэй байна. Үүнд:

  • “Эрдэнэт” Уулын баяжуулах үйлдвэрийн харъяа ”Үйлдвэрлэл технологийн парк”:

  • Фосфоритын бордооны үйлдвэр

  • Зэс хайлуулах үйлдвэр

  • Тэсрэх бодисын үйлдвэр

  • Металлургийн үйлдвэр (гангийн үйлдвэр)

  • Хүхрийн хүчлийн үйлдвэр

  • Дорноговь аймагт баригдаж буй  “Газрын тос боловсруулах үйлдвэр”

Хөтөлбөрийн ерөнхий хорооны 2022 оны 6 сарын 13-ны өдрийн хурлаар 2022-2023 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлсэн.

Бусад хөтөлбөрүүд