Инженер, технологийн сургууль
  • Нүүр
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Дүрэм журам
    • Хамт олон
    • Хими, биологийн инженерчлэлийн тэнхим
    • Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхим
    • Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
    • Эрдмийн зөвлөл
  • Мэдээ мэдээлэл
    • Зарлал
    • Цаг үеийн мэдээлэл
    • Ажлын байр
  • Сургалт
    • Сургалтын хөтөлбөр
    • Маягт
    • Зуны сургууль
    • Оюутан солилцоо
    • Тэтгэлэг
  • Судалгаа
    • Судалгаа, инноваци
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний сэтгүүл
    • Лаборатори
  • Хамтын ажиллагаа
    • Гадаад, дотоод харилцаа
  • Холбоо барих
    • Дотуур утасны жагсаалт
  • Инженер Технологийн Сургууль
  • МУИС-ийн Инженер, технологийн сургууль нь инженер, технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг.

  • Тусламж, Холбоо барих
  • Хаяг байршил
  • Элсэлт
  • Оюутан
  • Дотуур утасны жагсаалт
  • Бидний тухай
  • Дотоод дүрэм, журам
  • Хамт олон
  • Хөтөлбөрүүд
  • Эрдэм шинжилгээний төсөл
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
  • 77307730 (3801)
  • assistant@set.num.edu.mn
  • Их сургуулийн гудамж – 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг
Инженер Технологийн Сургууль
Нууцлалын бодлогоҮйлчилгээний нөхцөл© 2025 SET.NUM.EDU.MN

Материал судлал, инженерчлэл

Бакалавр
2024/12/26 13:53
Материал судлал, инженерчлэл

ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1. Хөтөлбөрийн дэд хорооны нэр

  • Инженер, технологийн сургууль, Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн хөтөлбөрийн хороо

2. Хөтөлбөрийн нэр:  Материал судлал, инженерчлэл

3. БШУЯ-наас баталсан мэргэжлийн индекс (ЮНЕСКО-ийн ангилал):   D 072201

4. Хөтөлбөрийн хураангуй

Хими, физик, математикийн шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй, материалуудыг гаргах арга барил, материалуудын түүхий эдийн шинжилгээ хийх, тэдгээрийн сонголт хийх, материалын шинж чанарыг дээшлүүлэх боломжийг тогтоох чадвар бүхий химийн материал судлалын инженер мэргэжилтэн бэлтгэхэд энэхүү сургалтын хөтөлбөр чиглэгдэнэ. Хөтөлбөрийн хүрээнд дараах үндсэн чиглэлүүдэд сургалтыг төвлөрүүлэн явуулах болно.

  • Материал судлал

  • Материалынтүүхий эд, түүний боловсруулалт

  • Материалын цахилгаан, оптик, соронзон, механик шинж чанар

  • Материалын термодинамик

  • Материалын чанарыг дээшлүүлэх, дэвшилтэт материалууд

5. Хөтөлбөрийг эрхлэн явуулах нэгж

  • Хүрээлэн буй орчин судлал, химийн инженерчлэлийн тэнхим

6. Тухайн хөтөлбөр хэрэгжих эхлэх/хэрэгжиж эхэлсэн он, сар/:   2012 оны 1-р улирал

ХӨТӨЛБӨРИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

Хөтөлбөрийн үндэслэл:

А. ШУ-ны хөгжил болон хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлага

Орчлон ертөнцийн бодит бүхэн олон янзын материалаас тогтдог. Цаг хугацаа өнгөрөх тутам шинэ материал, түүний гойд шинж чанаруудыг судлан илрүүлж, шинжлэх ухааны хөгжлийг тодорхойлсоор байна. Иймээс шинжлэх ухааны баттай мэдлэг дээр тулгуурлан материалын шинж чанарыг шинжилж, хэрэглээнд нийцүүлэн судлах нь мэдлэгийн салбарт төдийгүй, практикийн чухал ач холбогдолтой нь тодорхой юм.

Материал судлалын чиглэлээр төгсөгчид нь дараах чиглэлүүдээр ажиллах бүрэн боломжтой: Үүнд:

  • Хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллагуудад эрдэм шинжилгээний ажилтан

  • Бүх төрлийн химийн болон  бусад аж үйлдвэрлэлийн газарт инженер, технологич, лабораторийн шинжээч

  • Шинжилгээ төлөвлөлтийн лабораторит шинжээч, хяналтын мэргэжилтэн

  • Их дээд сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, багш

Б. Элсэгч/оюутны эрэлт хэрэгцээ

2014 онд Монгол улсын Засгийн газраас тогтоосон нэн тэргүүнд хөгжүүлэх шаардлагатай, эрэлт ихтэй мэргэжлийн жагсаалтанд багтсан мэргэжил болно.

Бусад хөтөлбөрүүд

Бакалавр

Ашигт малтмалын баяжуулалтын технологи

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 072404)

Цааш унших
Бакалавр

Хүрээлэн буй орчин судлал

Цааш унших
Бакалавр

Химийн инженерчлэл

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 071101)

Цааш унших
Бакалавр

Химийн боловсруулалтын технологи

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 071103)

Цааш унших
Бакалавр

Нано шинжлэх ухаан, инженерчлэл

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 078801)

Цааш унших
Бакалавр

Био-инженерчлэл

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 078804)

Цааш унших