Инженер, технологийн сургууль
  • Нүүр
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Дүрэм журам
    • Хамт олон
    • Хими, биологийн инженерчлэлийн тэнхим
    • Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхим
    • Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
    • Эрдмийн зөвлөл
  • Мэдээ мэдээлэл
    • Зарлал
    • Цаг үеийн мэдээлэл
    • Ажлын байр
  • Сургалт
    • Сургалтын хөтөлбөр
    • Маягт
    • Зуны сургууль
    • Оюутан солилцоо
    • Тэтгэлэг
  • Судалгаа
    • Судалгаа, инноваци
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний сэтгүүл
    • Лаборатори
  • Хамтын ажиллагаа
    • Гадаад, дотоод харилцаа
  • Холбоо барих
    • Дотуур утасны жагсаалт
  • Инженер Технологийн Сургууль
  • МУИС-ийн Инженер, технологийн сургууль нь инженер, технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг.

  • Тусламж, Холбоо барих
  • Хаяг байршил
  • Элсэлт
  • Оюутан
  • Дотуур утасны жагсаалт
  • Бидний тухай
  • Дотоод дүрэм, журам
  • Хамт олон
  • Хөтөлбөрүүд
  • Эрдэм шинжилгээний төсөл
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
  • 77307730 (3801)
  • assistant@set.num.edu.mn
  • Их сургуулийн гудамж – 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг
Инженер Технологийн Сургууль
Нууцлалын бодлогоҮйлчилгээний нөхцөл© 2025 SET.NUM.EDU.MN

Ашигт малтмалын баяжуулалтын технологи

Бакалавр
2025/05/09 01:00
Ашигт малтмалын баяжуулалтын технологи

Хөтөлбөрийн танилцуулга:

Ашигт малтмалын баяжуулалтын технологи хөтөлбөр нь Монгол улсын төсвийг голлон бүрдүүлэгч, уул уурхайн чиглэлийн томоохон үйлдвэрүүдэд ажиллах технологич, инженерүүдийг бэлтгэх зорилготой.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог:

  • Дээд боловсролын тэргүүлэх мэргэжил (МУ-ын Засгийн газрын тогтоол. 2023 он).

  • 1999 оноос Эрдэс түүхий эдийн хими мэргэжлээр мэргэжилтэн бэлдэж эхлэсэн түүхтэй.

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” ХХК, “Тавантолгой” ХК, “Бадрах-Энержи” ХХК, “Эрдэнэс Монгол”, “Монголын алт (МАК)” ХХК, “Цайрт минерал” ХХК зэрэг уул уурхайн томоохон үйлдвэрт ажиллах технологич, инженерүүдийг бэлтгэнэ.

  • Уул уурхайн дээрх үйлдвэрүүдэд цалинтай дадлага хийх боломжтой.

  • Шилдэг оюутнаа Францын Орано группын Казакстан улсад байдаг Газар доор уусган олборлох үйлдвэрт дадлага хийлгэнэ.

  • Суралцаж байх хугацаандаа судалгааны ажилд оролцож, үр дүнгээ оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэх боломжтой.

  • Хамтын ажиллагааныхаа хүрээнд Уул уурхайн салбарын дундаж цалингаас дээгүүр цалинтай үйлдвэрүүдэд төгсөгчидөө ажиллуулна.

Хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл:

  • Хөтөлбөрийн нэр: Ашигт малтмалын баяжуулалтын технологи

  • Хөтөлбөрийн индекс: 072404

  • Хөтөлбөрийн харъяалал: МУИС, Инженер технологийн сургууль, Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

  • Хэрэгжиж эхэлсэн он: 2024 он

  • Хөтөлбөрийн хураангуй: Ашигт малтмалын баяжуулалтын технологи” бакалаврын сургалтын хөтөлбөр нь Монгол улсад ажиллаж буй, эрдэс хүдрээс өнгөт болон үнэт металлуудыг баяжуулах үйлдвэр, нүүрсийг баяжуулах үйлдвэр болон баяжмалуудыг экспортлогч компаниуд, газар доор уусган олборлох технологиор ураны шар нунтаг гарган авах үйлдвэр, аж ахуйн нэгж, эрдэс болон нүүрсний шинжилгээний лабораториудад ажиллах инженер, технологич, техникийн ажилтан, шинжээч, лаборант зэрэг боловсон хүчнийг энэ чиглэлийн мэргэжилтэнд тавигдах олон улсын шаардлагад нийцүүлэн бэлтгэн гаргана.

  • Хөтөлбөрийн эрх зүйн зохицуулалт: Уг хөтөлбөр нь Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн “Мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/ индекс шинэчлэн батлах тухай” А/160 тоот тушаалын дагуу ерөнхий чиглэл нь 07 -инженерчлэл, үйлдвэрлэл, барилга байгууламж, төрөлжсөн чиглэл нь 072 - үйлдвэрлэл, боловсруулалт, нарийвчилсан чиглэл нь 0724 – уул уурхай, олборлолтод хамаарна. 072404 индекстэй Ашигт малтмалын баяжуулалтын технологи нь МУИС-н Зүүн бүсийн сургууль, МУИС-н Инженер, технологийн сургуультай байгуулсан 2+2 хамтарсан гэрээг үндэслэн бакалаврын түвшинд сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хөтөлбөр юм.

 

Бусад хөтөлбөрүүд

Бакалавр

Хүрээлэн буй орчин судлал

Цааш унших
Бакалавр

Химийн инженерчлэл

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 071101)

Цааш унших
Бакалавр

Химийн боловсруулалтын технологи

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 071103)

Цааш унших
Бакалавр

Нано шинжлэх ухаан, инженерчлэл

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 078801)

Цааш унших
Бакалавр

Материал судлал, инженерчлэл

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 072201)

Цааш унших
Бакалавр

Био-инженерчлэл

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 078804)

Цааш унших