
Ашигт малтмалын баяжуулалтын технологи
Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 072404)
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Сэргээгдэх эрчим хүчний инженерчлэлийн сургалт нь хэрэглээний физик, энерги эрчим хүчний технологи, автомат удирдлагын систем, сэргээгдэх эрчим хүчний нөөцийн хэмжилт үнэлгээ, нарны фотоцахилгаан үүсгүүрийн технологи, нарны дулаан технологи, салхины эрчим хүчнийн технологи, усан цахилгаан станц, газрын гүний дулааны технологи, био-эрчим хүчний технологийн инженер зүйн мэдлэг эзэмшиж түүнийгээ шинжлэх ухаан боловсрол, үйлдвэрлэл, эрчим хүч, үйлчилгээний салбарт ашиглах мэдлэг, чадвар, дадалтай боловсон хүчин бэлтгэхэд чиглэгдэнэ.
ХӨТӨЛБӨРИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ
Хөтөлбөрийн үндэслэл:
A. ШУ-ны хөгжил болон хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлага – Манай улс 2007 оны 1 сард Сэргээгдэх эрчим хүч (СЭХ)-ний хуулийг УИХ-аар баталж, СЭХ-ний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тухай 5.3.4-д зүйлд тусгасан байдаг. Мөн түүнчлэн, Монгол улс нь 2005 онд Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийг УИХ-аар баталж, 2020 он хүртэл эрчим хүчний үйлдвэрлэлд СЭХ-ний эзлэх хувь хэмжээг 20%-25% болгон нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Манай улсын эрчим хүчний хэрэглээ 2020 онд 2.3 ГВт болон нэмэгдэнэ гэж Эрчим хүчний яам урьдчилан таамаглаж байгаа бөгөөд, СЭХ-ний үндэсний хөтөлбөрийн зорилтыг биелүүлэхийн тулд 550 гаран МВт-ын хүчин чадалтай СЭХ-ний үүсгүүр нэмж суурилуулах шаардлагатай юм. Сүүлийн үед манай улсад их чадлын салхин цахилгаан станц, нарны фотоцахилгаан үүсгүүр (НФЦҮ), усны цахилгаан станц, нарны вакуум коллектор, газрын гүний дулааны шахуурга, био-эрчим хүчний үүсгүүрийг өргөнөөр ашигладаг болоод байна. Жишээ нь малчин айл бүр НФЦҮ хэрэглэж, нарны фотоцахилгаан үүсгүүрийн дэлгэц үйлдвэрлэл нэмэгдэж, НФЦҮ-ийн үйлдвэрэл, худалдаа, зохиомж зураглал, угсралт суурилуулалт, засвар үйлчилгээний салбарт мэргэжилтний эрэлт хэрэгцээ эрс өсч байна.
Б. Суралцагчдад тавих шаардлага– Сэргээгдэх эрчим хүчний инженер болох хүсэлтэй, математик, физик, химийн суурь хичээл, цахилгаан ба электроникийн удиртгал хичээлүүдийг судалсан байх
В. Элсэгч/оюутны эрэлт хэрэгцээ–(Тухайн хөтөлбөрийн сонгогдох магадлал, суралцагчдын сонгох хүсэлтээ илэрхийлсэн байдал г.м мэдээллийг оруулна.)
ФЭС-ийн Геофизикийн тэнхимд хийгдэж байсан нарны цацрагийн нөөцийн судалгааны багаж тоног төхөөрөмжид тулгуурлан СЭХ-ний мэргэжилтэн бэлтгэх анхны ангийг Н.Энэбиш, Г.Батсүх нарийн санаачилгаар МУИС -ийн ректор Ц.Ганцог, ФЭС-ийн захирал Ч.Лхагважав нарийн дэмжлэгтэйгээр анх 2004 онд нээсэн. Өнөөгийн байдлаар, Сэргээгдэх эрчим хүчний бакалаврын зэрэгтэй 140 гаруй мэргэжилтэн бэлтгэж, 7 магистр хамгаалсан ба одоо 120 гаруй оюутан, 15 магистрант, 1 докторант сургалтад хамрагдаж байна.
Сүүлийн жилүүдэд СЭХ-ний хөтөлбөрт хамрагдах оюутны тоо өсч байгаа бөгөөд, 2013 оны элсэлтийн дараах тандалтаар 45 оюутан СЭХ-ний хөтөлбөрөөр суралцах хүсэлтээ илэрхийлсэн.
Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 072404)
Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 071101)
Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 071103)
Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 078801)
Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (D 072201)