Инженер, технологийн сургууль
  • Нүүр
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Дүрэм журам
    • Хамт олон
    • Хими, биологийн инженерчлэлийн тэнхим
    • Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхим
    • Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
    • Эрдмийн зөвлөл
  • Мэдээ мэдээлэл
    • Зарлал
    • Цаг үеийн мэдээлэл
    • Ажлын байр
  • Сургалт
    • Сургалтын хөтөлбөр
    • Маягт
    • Зуны сургууль
    • Оюутан солилцоо
    • Тэтгэлэг
  • Судалгаа
    • Судалгаа, инноваци
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний сэтгүүл
    • Лаборатори
  • Хамтын ажиллагаа
    • Гадаад, дотоод харилцаа
  • Холбоо барих
    • Дотуур утасны жагсаалт
  • Инженер Технологийн Сургууль
  • МУИС-ийн Инженер, технологийн сургууль нь инженер, технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг.

  • Тусламж, Холбоо барих
  • Хаяг байршил
  • Элсэлт
  • Оюутан
  • Дотуур утасны жагсаалт
  • Бидний тухай
  • Дотоод дүрэм, журам
  • Хамт олон
  • Хөтөлбөрүүд
  • Эрдэм шинжилгээний төсөл
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
  • 77307730 (3801)
  • assistant@set.num.edu.mn
  • Их сургуулийн гудамж – 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг
Инженер Технологийн Сургууль
Нууцлалын бодлогоҮйлчилгээний нөхцөл© 2025 SET.NUM.EDU.MN

“Татварын ач тус” видео контент /reel/ бүтээх уралдаанд урьж байна.

Зарлал
2025/04/16 06:26
lkhagvasuren munkhchuluun
“Татварын ач тус” видео контент /reel/ бүтээх уралдаанд урьж байна.
“Татварын ач тус” видео контент /reel/ бүтээх уралдааны удирдамжтай танилцана уу.

Монголын татварын алба 2025 оны “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтан ирээдүйн татвар төлөгч оюутан залуусын татварын тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал Их, дээд сургуулийн оюутан залуусын дунд ТЕГ болон "Монголтакс ТМЗ" ХХК-тай хамтран видео контент /reel/ бүтээх уралдаан зарлаж байна.
 
  1. Уралдаанд оролцогч нь “Татварын ач тус” сэдвийн хүрээнд татвар төлөх нь Улс эх орны хөгжилд ямар ач холбогдолтой талаар утга санааг илэрхийлсэн байна. Уралдаанд ирүүлэх бүтээл нь бичлэг дуу, дүрс тод, оюуны өмчид халдаагүй, ёс бус үг хэллэг ашиглаагүй, эерэг хандлагатай байх ба нийт хугацаа 90 секундээс хэтрээгүй байна. Ирүүлсэн бүтээлийг шалгаруулахдаа уралдааны сэдвийн хүрээнд агуулгыг олон нийтэд энгийн ойлгомжтой, товч тодорхой илэрхийлсэн зэрэг ур чадварыг харгалзан, татварын албадаас томилогдсон уралдаан дүгнэх комисс шалгаруулан байр эзлүүлнэ.
  2. Уралдаанд оролцогч нь бүтээлийн нэр, аймаг, нийслэл, сум, дүүрэг хороо, сургууль анги, овог, нэр, холбоо барих утасны дугаар, контентын хамт 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө өөрийн харьяа татварын албанд цахимаар ирүүлнэ. Бүтээлийг байршуулахдаа оролцогчийн мэдээллийг нууцалсан байна.
  3. Аймаг, нийслэл, дүүргийн уралдаан дүгнэх комисс ирүүлсэн бүтээлүүдээс 04 дүгээр сарын 27-ны өдрийн дотор шалгарсан 1 бүтээлийг ТЕГ-ын Олон нийттэй харилцах төвд ирүүлнэ. Шалгарсан бүтээлийг Монголын татварын албаны пэйж хуудсанд 2025 оны 04 дугаар сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 02-ны өдрийг дуустал байршуулж олон нийтэд танилцуулна.
  4. ТЕГ-аас томилогдсон уралдаан зохион байгуулах комисс татварын албадаас ирсэн бүтээлүүдээс шилдэг 3 бүтээл, болон олон нийтийн хамгийн их хандалт авсан 1 бүтээлийг шалгаруулж урамшуулна. Уралдааны шагналыг Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд олгоно.
  5. Бүтээлийг татварын албаны цахим хуудас болон албаны сошиал хаягуудаар алдаршуулна. Уралдаанд оролцсон бүтээлийг Татварын албаны нийгмийн сүлжээний хаягуудад байршуулж, сурталчилгааны зориулалтаар ашиглана.
--Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс--

Холбоотой мэдээ

Дэд профессор О.Одгэрэл БНСУ-д SeqStudio Genetic Analyzer багаж ажиллуулах сургалтад хамрагдлаа.
05/26, 2026

Дэд профессор О.Одгэрэл БНСУ-д SeqStudio Genetic Analyzer багаж ажиллуулах сургалтад хамрагдлаа.

МУИС-ийн ИТС-ийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн  профессор С.Одмаа олон улсын хурал (FR26)-д оролцлоо
05/25, 2026

МУИС-ийн ИТС-ийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн профессор С.Одмаа олон улсын хурал (FR26)-д оролцлоо

 МУИС-ийн Инженер, Технологийн сургуулийн  профессор багш, эрдэмтдийг төрийн дээд одон, медалиар шагнасан баярт үйл явдал тохиолоо.
05/07, 2026

МУИС-ийн Инженер, Технологийн сургуулийн профессор багш, эрдэмтдийг төрийн дээд одон, медалиар шагнасан баярт үйл явдал тохиолоо.

Профессор С.Одмаа Итали улсын Триест хотод сургалтад хамрагдлаа.
04/20, 2026

Профессор С.Одмаа Итали улсын Триест хотод сургалтад хамрагдлаа.

ХБООИТ-ийн ОЭШХ амжилттай зохион байгуулагдлаа.
04/16, 2026

ХБООИТ-ийн ОЭШХ амжилттай зохион байгуулагдлаа.

ИТС-ийн Оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдах гэж байна.
04/16, 2026

ИТС-ийн Оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдах гэж байна.