Инженер, технологийн сургууль
  • Нүүр
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Дүрэм журам
    • Хамт олон
    • Хими, биологийн инженерчлэлийн тэнхим
    • Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхим
    • Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
    • Эрдмийн зөвлөл
  • Мэдээ мэдээлэл
    • Зарлал
    • Цаг үеийн мэдээлэл
    • Ажлын байр
  • Сургалт
    • Сургалтын хөтөлбөр
    • Маягт
    • Зуны сургууль
    • Оюутан солилцоо
    • Тэтгэлэг
  • Судалгаа
    • Судалгаа, инноваци
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний сэтгүүл
    • Лаборатори
  • Хамтын ажиллагаа
    • Гадаад, дотоод харилцаа
  • Холбоо барих
    • Дотуур утасны жагсаалт
  • Инженер Технологийн Сургууль
  • МУИС-ийн Инженер, технологийн сургууль нь инженер, технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг.

  • Тусламж, Холбоо барих
  • Хаяг байршил
  • Элсэлт
  • Оюутан
  • Дотуур утасны жагсаалт
  • Бидний тухай
  • Дотоод дүрэм, журам
  • Хамт олон
  • Хөтөлбөрүүд
  • Эрдэм шинжилгээний төсөл
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
  • 77307730 (3801)
  • assistant@set.num.edu.mn
  • Их сургуулийн гудамж – 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг
Инженер Технологийн Сургууль
Нууцлалын бодлогоҮйлчилгээний нөхцөл© 2025 SET.NUM.EDU.MN

Профессор Н.Батхүү "Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн" цолоор шагнагдлаа.

Цаг үеийн мэдээ
2026/07/08 09:23
Badamkhand Legjidmaa
Профессор Н.Батхүү "Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн" цолоор шагнагдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Их Сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор, доктор Ням-Осорын Батхүү Монгол Улсын төрийн дээд шагнал болох “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” хүндэт цолоор шагнагдлаа.

Профессор Н.Батхүү нь ой судлал, модлог ургамлын генетик, экофизиологи, доройтсон ойн экосистемийн нөхөн сэргээлт, хуурай болон хагас хуурай бүсийн ойжуулалтын чиглэлээр олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн судлаач бөгөөд Монгол Улсын ой судлалын шинжлэх ухааны хөгжил, хүний нөөц бэлтгэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм.

Тэрээр 1997 онд МУИС-ийн Ой судлалын тэнхимд багшаар ажлын гараагаа эхэлж, 2009 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуульд Ойн экологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. МУИС-д багш, дэд профессор, профессор, Биологи, биотехнологийн сургуулийн захирал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал зэрэг албыг хашиж, боловсрол, шинжлэх ухааны салбарт тасралтгүй 25 гаруй жил үр бүтээлтэй ажилласан туршлагатай.
Профессор Н.Батхүүгийн эрдэм шинжилгээний ажлын үндсэн чиглэл нь Монгол орны шинэсэн, нарсан болон заган ойн генетик нөөц, үрийн чанар, модлог ургамлын физиологи, хуурай бүсийн ойжуулалт, доройтсон ой, экосистемийн нөхөн сэргээлтийн судалгаа юм. Түүний судалгааны үр дүн нь Монгол орны ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн шинжлэх ухааны үндэслэлийг боловсронгуй болгоход бодит хувь нэмэр оруулж, практикт нэвтрэх боломжтой олон шийдлийг дэвшүүлсэн байдаг.

Эрдэм шинжилгээний ажлынхаа хүрээнд Солонгос, Япон, ОХУ болон бусад улсын их сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран "Ногоон хэрэм", Тужийн нарсны доройтсон ойг нөхөн сэргээх, биологийн олон янз байдлыг хамгаалах, цөлжилттэй тэмцэх агро-ойн систем хөгжүүлэх зэрэг олон улсын томоохон төслүүдийг удирдан хэрэгжүүлжээ. 

Профессор Н.Батхүү нь олон улсын нэр хүндтэй Web of Science, Scopus мэдээллийн санд бүртгэлтэй эрдэм шинжилгээний олон арван өгүүлэл, монограф, патент, хамтын бүтээл туурвижээ.

Түүний удирдсан судалгааны багууд Монгол орны ойн генетик нөөц, нүүрстөрөгчийн хуримтлал, хуурай бүсийн ойжуулалт, модлог ургамлын өсөлт хөгжил, ус ашиглалтын онцлог, доройтсон газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр олон улсын өндөр импакт фактор бүхий сэтгүүлүүдэд тогтмол бүтээл хэвлүүлж, Монголын шинжлэх ухааны нэр хүндийг дэлхийн хэмжээнд өргөж байна.

МУИС-ийн Ойн генетик, экофизиологийн лаборатори, Монгол–Солонгосын хамтарсан Биологийн олон янз байдлын судалгааны төвийг санаачлан байгуулж, залуу судлаачдыг бэлтгэх, судалгааны орчныг олон улсын түвшинд хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулжээ.
Монгол Улсын ой судлал, хүрээлэн буй орчны шинжлэх ухааны хөгжил, олон улсын хамтын ажиллагаа, дээд боловсролын салбарын хөгжилд оруулсан олон жилийн үнэтэй хувь нэмэр, эрдэм шинжилгээ, сургалт, хүний нөөц бэлтгэх үйл ажиллагааны үр шимийг нь төрөөс өндрөөр үнэлж, “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” хүндэт цолоор шагнасан нь МУИС-ийн хамт олны бахархал төдийгүй Монголын шинжлэх ухааны салбарын томоохон үйл явдал болж байна.

Инженер, Технологийн Сургуулийн хамт олон профессор Н.Батхүүд төрийн дээд хүндэтгэл хүртсэнд нь чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь улам өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Холбоотой мэдээ

ЯПОНЫ ТОХОКҮ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
07/21, 2026

ЯПОНЫ ТОХОКҮ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Дэд профессор Б.Мөнхцэцэг Алтангадас одонгоор шагнагдлаа.
07/07, 2026

Дэд профессор Б.Мөнхцэцэг Алтангадас одонгоор шагнагдлаа.

“Хүрээлэн буй орчин ба технологи–2026” өндөрлөлөө
07/03, 2026

“Хүрээлэн буй орчин ба технологи–2026” өндөрлөлөө

ХБИТ-ийн оюутнууд “Хятад хэл + Мэргэжлийн ур чадвар” сэдэвт үйлдвэрлэлийн дадлага, сургалтад амжилттай хамрагдаж эхэллээ.
06/15, 2026

ХБИТ-ийн оюутнууд “Хятад хэл + Мэргэжлийн ур чадвар” сэдэвт үйлдвэрлэлийн дадлага, сургалтад амжилттай хамрагдаж эхэллээ.

Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн багш нар Архангай, Завхан, Увс аймгуудад хээрийн судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэлээ.
06/12, 2026

Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн багш нар Архангай, Завхан, Увс аймгуудад хээрийн судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэлээ.

Профессор Норико Хасэбэ-д Хүндэт доктор цол олгов.
06/11, 2026

Профессор Норико Хасэбэ-д Хүндэт доктор цол олгов.