Инженер, технологийн сургууль
  • Нүүр
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Дүрэм журам
    • Хамт олон
    • Хими, биологийн инженерчлэлийн тэнхим
    • Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхим
    • Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
    • Эрдмийн зөвлөл
  • Мэдээ мэдээлэл
    • Зарлал
    • Цаг үеийн мэдээлэл
    • Ажлын байр
  • Сургалт
    • Сургалтын хөтөлбөр
    • Маягт
    • Зуны сургууль
    • Оюутан солилцоо
    • Тэтгэлэг
  • Судалгаа
    • Судалгаа, инноваци
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний сэтгүүл
    • Лаборатори
  • Хамтын ажиллагаа
    • Гадаад, дотоод харилцаа
  • Холбоо барих
    • Дотуур утасны жагсаалт
  • Инженер Технологийн Сургууль
  • МУИС-ийн Инженер, технологийн сургууль нь инженер, технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг.

  • Тусламж, Холбоо барих
  • Хаяг байршил
  • Элсэлт
  • Оюутан
  • Дотуур утасны жагсаалт
  • Бидний тухай
  • Дотоод дүрэм, журам
  • Хамт олон
  • Хөтөлбөрүүд
  • Эрдэм шинжилгээний төсөл
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
  • 77307730 (3801)
  • assistant@set.num.edu.mn
  • Их сургуулийн гудамж – 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг
Инженер Технологийн Сургууль
Нууцлалын бодлогоҮйлчилгээний нөхцөл© 2025 SET.NUM.EDU.MN

Сакура Сайэнс хөтөлбөрт амжилттай хамрагдлаа.

Цаг үеийн мэдээ
2026/02/24 07:12
lkhagvasuren munkhchuluun
Сакура Сайэнс хөтөлбөрт амжилттай хамрагдлаа.

МУИС-ийн 6 оюутан Япон Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлагаас хэрэгжүүлдэг Сакура Сайэнс солилцооны хөтөлбөрт (https://ssp.jst.go.jp/en/) 2026 оны 02 дугаар сарын 15-21-ний хооронд ИТС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн профессор Ж.Батхүүгийн удирдлага дор хамрагдаж, тус улсад зочлоод ирлээ. Энэ удаагийн хөтөлбөрийг МУИС-ийн Биоорганик хими-Фармакогнозын лаборатори, Тохо их сургуулийн Микробиологийн лаборатори (https://www.toho-u.ac.jp/phar/labo/biseibutsu.html) хамтран “Байгаль эхийн ивээлийг судлах нь: Байгалийн нэгдлийг хамтран эрж хайх нь” сэдвээр зохион байгууллаа.

Оюутнууд Тохо их сургуулийн Нарашино хотхонтой танилцахын зэрэгцээ антибиотикийн эх үүсвэр болох актиномицет, шинэ эмийн эх үүсвэр болох байгалийн эмийн тухай лекц сонсохын хамт “Shiunko” шархны тос найруулах туршилтын ажил хийж гүйцэтгэв. Хүнсний бүтээгдхүүн, ялангуяа, хоол амтлагч үйлдвэрлэлээрээ алдартай Ajinomoto компанийн Кавасаки хот дахь үйлдвэр (https://www.ajinomoto.co.jp/kfb/kengaku/kawasaki/), цагариг бүтэцтэй олигосахарид болох циклодекстринийг ашиглан янз бүрийн бүтээгдхүүний судалгаа-хөгжүүлэлтийн ажил хийдэг Cyclochem компанийн (https://www.cyclochem.com/en/) Токио хот дахь салбар, ургамлын ханд, түүнээс гарган авсан биологийн идэвхт, эмт нэгдлүүдийн бизнес хийдэг Tokiwa Phytochemical компанийн (https://www.tokiwaph.co.jp/en/) үйл ажиллагаатай танилцав.

Сакура Сайэнс хөтөлбөр нь манай оюутнуудын сурч мэдье, хийж бүтээе гэсэн урам зоригийг бадрааж, Монгол, Япон хоёр орны залуусыг хооронд нь холбож, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Холбоотой мэдээ

“СПОРТЫН БАГА НААДАМ–2026” амжилттай боллоо
10/29, 2026

“СПОРТЫН БАГА НААДАМ–2026” амжилттай боллоо

Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
10/29, 2026

Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Япон Улсын Токиогийн Шинжлэх Ухааны Институттэй цөмийн судалгааны хамтын ажиллагааны  талаар санал солилцлоо
10/29, 2026

Япон Улсын Токиогийн Шинжлэх Ухааны Институттэй цөмийн судалгааны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Чехийн Остравагийн Техникийн Их Сургуулийн төлөөлөгчид МУИС-д зочилж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
10/26, 2026

Чехийн Остравагийн Техникийн Их Сургуулийн төлөөлөгчид МУИС-д зочилж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

"Campus Recruitment 2026 " өдөрлөгт оролцохыг урьж байна
10/05, 2026

"Campus Recruitment 2026 " өдөрлөгт оролцохыг урьж байна

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
10/05, 2026

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.