Инженер, технологийн сургууль
  • Нүүр
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Дүрэм журам
    • Хамт олон
    • Хими, биологийн инженерчлэлийн тэнхим
    • Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхим
    • Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
    • Эрдмийн зөвлөл
  • Мэдээ мэдээлэл
    • Зарлал
    • Цаг үеийн мэдээлэл
    • Ажлын байр
  • Сургалт
    • Сургалтын хөтөлбөр
    • Маягт
    • Зуны сургууль
    • Оюутан солилцоо
    • Тэтгэлэг
  • Судалгаа
    • Судалгаа, инноваци
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний сэтгүүл
    • Лаборатори
  • Хамтын ажиллагаа
    • Гадаад, дотоод харилцаа
  • Холбоо барих
    • Дотуур утасны жагсаалт
  • Инженер Технологийн Сургууль
  • МУИС-ийн Инженер, технологийн сургууль нь инженер, технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг.

  • Тусламж, Холбоо барих
  • Хаяг байршил
  • Элсэлт
  • Оюутан
  • Дотуур утасны жагсаалт
  • Бидний тухай
  • Дотоод дүрэм, журам
  • Хамт олон
  • Хөтөлбөрүүд
  • Эрдэм шинжилгээний төсөл
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
  • 77307730 (3801)
  • assistant@set.num.edu.mn
  • Их сургуулийн гудамж – 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг
Инженер Технологийн Сургууль
Нууцлалын бодлогоҮйлчилгээний нөхцөл© 2025 SET.NUM.EDU.MN

ОЛОН УЛСЫН ЗУНЫ СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Цаг үеийн мэдээ
2025/07/15 12:50
Otgonbat Batsuuri
ОЛОН УЛСЫН ЗУНЫ СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

МУИС-ийн Инженер, Технологийн Сургууль болон Өвөр Монголын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (Inner Mongolia University of Science & Technology)-ийн хамтын ажиллагааны хүрээнд 2025 оны 6 сарын 29-өөс 7 сарын 10-ны хооронд зохион байгуулсан Олон улсын зуны сургалтад амжилттай оролцлоо.
Энэхүү зуны сургалтад ИТС-ийн Хүрээлэн буй орчин судлал, Био-инженерчлэл, Химийн инженерчлэл, Сэргээгдэх эрчим хүч, Ойн аж ахуй, Хүрээлэн буй орчны инженерчлэл, мөн Баруун бүсийн сургуулийн Цахилгааны инженер хөтөлбөрийн оюутнууд амжилттай оролцож, олон улсын түвшинд мэдлэг, туршлагаа тэллээ.

Зуны сургалтын нээлтэд ИТС-ийн захирал, профессор Ч.Сономдагва үг хэлж, профессор Д.Батсүрэн, дэд профессор Р.Чинзориг нар зуны сургалтын хүрээнд өөрсдийн мэргэжлийн чиглэлээр хичээл орлоо.

Сургалтад Монгол, БНХАУ, ОХУ, Беларусь, Их Британи зэрэг орны их, дээд сургуулийн оюутан, судлаачид хамтран оролцсон нь олон улсын харилцаа, туршлага солилцоог өргөжүүлэх сайхан боломж боллоо.

Сургалтын хүрээнд:
Оролцогчид танхимын лекц, семинаруудад оролцохоос гадна дэлхийд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр №5-д жагсдаг Yili үйлдвэр, экологийн нөхөн сэргээлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр тэргүүлэгч M-Grass seedling factory, Төв цэвэрлэх байгууламж, Нанхайн ус намгархаг газрын хүрээлэн, Улаансухай нуур, Kubuqi Desert-ийн ойжуулалт, Baogang ган төмөрлөгийн групп зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, практик дадлага хийсэн нь зуны сургалтын нэгэн чухал хэсэг байлаа.

Түүнчлэн зуны сургалтын үеэр “Монгол-Хятадын хамтарсан Хүрээлэн буй орчны хамгаалал, нөхөн сэргээлтийн лаборатори”-ийн нээлт болсон нь онцлох үйл явдлын нэг байв. Энэхүү лаборатори нь 2024 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжиж байгаа томоохон алхам бөгөөд цаашид хоёр сургуулийн хүрээлэн буй орчны чиглэлийн судалгаа, инновацын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилготой юм.

Хамтын ажиллагаа, мэдлэг туршлагаа хуваалцсан энэхүү зуны сургалт нь оюутнуудын хувьд мэргэжлийн өсөлт, олон улсын харилцааны гүүр болсон үнэ цэнтэй аялал байлаа. 

Холбоотой мэдээ

ХБИТ-ийн оюутнууд “Хятад хэл + Мэргэжлийн ур чадвар” сэдэвт үйлдвэрлэлийн дадлага, сургалтад амжилттай хамрагдаж эхэллээ.
06/15, 2026

ХБИТ-ийн оюутнууд “Хятад хэл + Мэргэжлийн ур чадвар” сэдэвт үйлдвэрлэлийн дадлага, сургалтад амжилттай хамрагдаж эхэллээ.

Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн багш нар Архангай, Завхан, Увс аймгуудад хээрийн судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэлээ.
06/12, 2026

Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн багш нар Архангай, Завхан, Увс аймгуудад хээрийн судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэлээ.

Профессор Норико Хасэбэ-д Хүндэт доктор цол олгов.
06/11, 2026

Профессор Норико Хасэбэ-д Хүндэт доктор цол олгов.

НЭХИТ-ийн профессор М.Одсүрэн ОХУ-ын Дубна хот дахь Олон улсын цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд ажиллаа
06/11, 2026

НЭХИТ-ийн профессор М.Одсүрэн ОХУ-ын Дубна хот дахь Олон улсын цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд ажиллаа

Өвөр Монголын Их Сургуульд нэг сарын хугацаатай хийгдэх зуны үйлдвэрлэлийн дадлагад ИТС-ийн оюутнууд хамрагдаж байна.
06/11, 2026

Өвөр Монголын Их Сургуульд нэг сарын хугацаатай хийгдэх зуны үйлдвэрлэлийн дадлагад ИТС-ийн оюутнууд хамрагдаж байна.

Дэд профессор О.Одгэрэл БНСУ-д SeqStudio Genetic Analyzer багаж ажиллуулах сургалтад хамрагдлаа.
05/26, 2026

Дэд профессор О.Одгэрэл БНСУ-д SeqStudio Genetic Analyzer багаж ажиллуулах сургалтад хамрагдлаа.