Инженер, технологийн сургууль
  • Нүүр
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Дүрэм журам
    • Хамт олон
    • Хими, биологийн инженерчлэлийн тэнхим
    • Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхим
    • Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
    • Эрдмийн зөвлөл
  • Мэдээ мэдээлэл
    • Зарлал
    • Цаг үеийн мэдээлэл
    • Ажлын байр
  • Сургалт
    • Сургалтын хөтөлбөр
    • Маягт
    • Зуны сургууль
    • Оюутан солилцоо
    • Тэтгэлэг
  • Судалгаа
    • Судалгаа, инноваци
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний сэтгүүл
    • Лаборатори
  • Хамтын ажиллагаа
    • Гадаад, дотоод харилцаа
  • Холбоо барих
    • Дотуур утасны жагсаалт
  • Инженер Технологийн Сургууль
  • МУИС-ийн Инженер, технологийн сургууль нь инженер, технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг.

  • Тусламж, Холбоо барих
  • Хаяг байршил
  • Элсэлт
  • Оюутан
  • Дотуур утасны жагсаалт
  • Бидний тухай
  • Дотоод дүрэм, журам
  • Хамт олон
  • Хөтөлбөрүүд
  • Эрдэм шинжилгээний төсөл
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
  • 77307730 (3801)
  • assistant@set.num.edu.mn
  • Их сургуулийн гудамж – 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг
Инженер Технологийн Сургууль
Нууцлалын бодлогоҮйлчилгээний нөхцөл© 2025 SET.NUM.EDU.MN

Профессор Норико Хасэбэ-д Хүндэт доктор цол олгов.

Цаг үеийн мэдээ
2026/06/11 05:50
Badamkhand Legjidmaa
Профессор Норико Хасэбэ-д Хүндэт доктор цол олгов.

                                    

ЯПОН УЛСЫН КАНАЗАВАГИЙН ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР НОРИКО ХАСЭБЭ (NORIKO HASEBE)-Д МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН “ХҮНДЭТ ДОКТОР” ЦОЛ ОЛГОЛОО.

Япон Улсын Каназава их сургуулийн профессор, Гадаад хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Норико Хасэбэ (Noriko Hasebe) нь МУИС-тай 2012 оноос хойш тасралтгүй 14 жилийн хугацаанд хамтран ажиллаж, Монгол Улсын болон МУИС-ийн эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, 2026 оны 03 сарын 31 өдрийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн хамт олны хурлаар “Хүндэт доктор” цол олгохыг дэмжиж, Инженер, технологийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2026 оны 05 сарын 07 өдрийн хурлаар хэлэлцэж, 2026 оны 05 сарын 12 өдрийн 03 тоот тогтоолоор МУИС-ийн ИТС-ийн “Хүндэт доктор” цол олгохоор шийдвэрлэсэн. 

Уг шийдвэрийн дагуу 2026 оны 06 сарын 10 өдөр Норико Хасэбэ профессорт “Хүндэт доктор” цолыг гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа МУИС-ийн Эрдмийн танхимд зохион байгуулагдлаа. Тус хүндэтгэлийн арга хэмжээнд “Хүндэт доктор” цол хүртэгч профессор Норико Хасэбэ биечлэн хүрэлцэн ирэхийн зэрэгцээ Япон Улсын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Кондо Казүмаса, Соёл, мэдээллийн хэлтсийн дарга Сайто Миёоко, Соёл мэдээллийн хэлтсийн ажилтан Б.Гэрэл, ИТС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, Инженер, технологийн дээд боловсрол төслийн төлөөлөл, Каназава их сургууль төгсөгчдийн холбооны төлөөлөл, Норико Хасэбэ профессорын Монгол, Япон шавь нар болон бусад албаны хүмүүс хүрэлцэн ирэв. 

 

  “Хүндэт доктор” цол хүртэгч профессор Норико Хасэбэ нь:

  • 2012 оноос хойш МУИС-ийн хүрээлэн буй орчин, газарзүй, нуур судлал, хурдас судлалын чиглэлд тасралтгүй 14 жил хамтран ажилласан. 

  • Нуурын ус-хурдас чиглэлд өөрийн шавь сургалтыг бэлтгэж, 1 пост-доктор (У.Уянгаа), 2 доктор (Г.Шуухааз, У.Уянгаа), 4 магистр (Б.Ганцоож, З.Баасанжав, Г.Шуухааз, У.Уянгаа) нарыг бие даан болон хамтран удирдаж, амжилттай хамгаалуулсан.

  • Тэрээр 2012 оноос өнөөг хүртэл МУИС-ийн багш, судлаач нартай хамтран 4 том төслийг хэрэгжүүлсэн. 

  • Эрдэм шинжилгээний хамтын бүтээл 10 (өгүүлэл 9, ном 1) хэвлүүлсэн.

  • 11 удаагийн судалгааны санхүүгийн тэтгэлэг (ойролцоогоор 110 сая төгрөг) олгосон.

  • 49 оюутныг урт-богино хугацаагаар Каназава их сургуульд сургалт-судалгааны хөтөлбөрт хамруулан (ойролцоогоор 175 сая төгрөг) МУИС-ийн оюутан солилцооны хөтөлбөрт үнэлүүштэй хувь нэмэр оруулсан. 

  • Түүнээс гадна судалгааны талбайгаа Монгол орны баруун бүс нутагт төвлөрүүлж, хээрийн болон суурин судалгааны тоног төхөөрөмжөөр (ойролцоогоор 55 сая төгрөг) хангасан. 

  • Түүний удирдсан 3 Монгол оюутан Каназава их сургуулийн шилдэг оюутнаар шалгарч байсан.

Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Инженер, технологийн дээд боловсрол төсөл, Каназава их сургууль төгсөгчдийн холбоо, МУИС-ийн Хамтын ажиллагааны газрын хамт олонд гүнээ талархаж буйгаа илэрхийлье.
ИТС-ИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ

Холбоотой мэдээ

МУИС, Тояама их сургуультай хамтран ажиллана.
07/30, 2026

МУИС, Тояама их сургуультай хамтран ажиллана.

ЯПОНЫ ТОХОКҮ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
07/21, 2026

ЯПОНЫ ТОХОКҮ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Профессор Н.Батхүү "Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн" цолоор шагнагдлаа.
07/08, 2026

Профессор Н.Батхүү "Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн" цолоор шагнагдлаа.

Дэд профессор Б.Мөнхцэцэг Алтангадас одонгоор шагнагдлаа.
07/07, 2026

Дэд профессор Б.Мөнхцэцэг Алтангадас одонгоор шагнагдлаа.

“Хүрээлэн буй орчин ба технологи–2026” өндөрлөлөө
07/03, 2026

“Хүрээлэн буй орчин ба технологи–2026” өндөрлөлөө

ХБИТ-ийн оюутнууд “Хятад хэл + Мэргэжлийн ур чадвар” сэдэвт үйлдвэрлэлийн дадлага, сургалтад амжилттай хамрагдаж эхэллээ.
06/15, 2026

ХБИТ-ийн оюутнууд “Хятад хэл + Мэргэжлийн ур чадвар” сэдэвт үйлдвэрлэлийн дадлага, сургалтад амжилттай хамрагдаж эхэллээ.