Инженер, технологийн сургууль
  • Нүүр
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Дүрэм журам
    • Хамт олон
    • Хими, биологийн инженерчлэлийн тэнхим
    • Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхим
    • Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
    • Эрдмийн зөвлөл
  • Мэдээ мэдээлэл
    • Зарлал
    • Цаг үеийн мэдээлэл
    • Ажлын байр
  • Сургалт
    • Сургалтын хөтөлбөр
    • Маягт
    • Зуны сургууль
    • Оюутан солилцоо
    • Тэтгэлэг
  • Судалгаа
    • Судалгаа, инноваци
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний сэтгүүл
    • Лаборатори
  • Хамтын ажиллагаа
    • Гадаад, дотоод харилцаа
  • Холбоо барих
    • Дотуур утасны жагсаалт
  • Инженер Технологийн Сургууль
  • МУИС-ийн Инженер, технологийн сургууль нь инженер, технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг.

  • Тусламж, Холбоо барих
  • Хаяг байршил
  • Элсэлт
  • Оюутан
  • Дотуур утасны жагсаалт
  • Бидний тухай
  • Дотоод дүрэм, журам
  • Хамт олон
  • Хөтөлбөрүүд
  • Эрдэм шинжилгээний төсөл
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
  • 77307730 (3801)
  • assistant@set.num.edu.mn
  • Их сургуулийн гудамж – 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг
Инженер Технологийн Сургууль
Нууцлалын бодлогоҮйлчилгээний нөхцөл© 2025 SET.NUM.EDU.MN

Доктор Б.Цэнгэлд “Хүндэт доктор” цол хүртээлээ

Цаг үеийн мэдээ
2025/09/23 11:04
Badamkhand Legjidmaa
Доктор Б.Цэнгэлд “Хүндэт доктор” цол хүртээлээ
Монгол Улсын Их Сургуулийн Инженер, Технологийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2025 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн №5-4 тоот тогтоолын дагуу Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн ахмад багш, дэд профессор, доктор Батхишигийн Цэнгэлд “Хүндэт доктор” цол хүртээх ёслолын арга хэмжээ 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр (Даваа гаригт) Монгол Улсын Их Сургуулийн Төв байрны Дугуй танхимд зохион байгуулагдлаа.
Доктор Б.Цэнгэл нь Монгол орны ой судлал, ногоон байгууламжийн чиглэлээр 35 жилийн турш тасралтгүй багшилж, эрдэм шинжилгээ, сургалт, олон нийтийн боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ. Тэрээр:
  • Доройтсон ойг нөхөн сэргээх технологийн боловсруулалт, ойн үрийн чанарыг дээшлүүлэх, хот суурин газрын ногоон байгууламжийг оновчтой төлөвлөх чиглэлээр дотоодын болон олон улсын төсөл, хөтөлбөрийг удирдан хэрэгжүүлсэн;
  • 78 эрдэм шинжилгээний өгүүлэл, 45 илтгэл хэвлүүлж, 16 магистр, 1 докторын судалгааны ажлыг удирдан амжилттай хамгаалуулсан;
  • “Мөрөөдөлийн цэцэрлэгт хүрээлэн” зэрэг баримтат кино, сургалтын гарын авлага бүтээн, салбарын мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлсэн;
  • Боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчны салбарт оруулсан онцгой гавьяаг нь үнэлж, Байгаль орчны (2005), Нийслэлийн (2007), Боловсролын (2011), Шинжлэх ухааны (2016) тэргүүний ажилтан цол тэмдэг болон “Алтан гадас” одонгоор шагнагдсан юм.
Эрдмийн их үйл хэрэгтээ тууштай зүтгэж, шинжлэх ухаан, боловсрол, байгаль орчны салбарт үнэлэгдэхүйц хувь нэмэр оруулсан эрхэм багшид “Хүндэт доктор” цол хүртээсэн нь МУИС, ИТС-ийн хамт олны бахархал төдийгүй, хойч үеийн судлаач, инженерүүдэд үлгэр дууриал болох үйл явдал юм.
Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
2025.09.22
Гэрэл зургийг Г.Билгүүн

Холбоотой мэдээ

“СПОРТЫН БАГА НААДАМ–2026” амжилттай боллоо
10/29, 2026

“СПОРТЫН БАГА НААДАМ–2026” амжилттай боллоо

Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
10/29, 2026

Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Япон Улсын Токиогийн Шинжлэх Ухааны Институттэй цөмийн судалгааны хамтын ажиллагааны  талаар санал солилцлоо
10/29, 2026

Япон Улсын Токиогийн Шинжлэх Ухааны Институттэй цөмийн судалгааны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Чехийн Остравагийн Техникийн Их Сургуулийн төлөөлөгчид МУИС-д зочилж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
10/26, 2026

Чехийн Остравагийн Техникийн Их Сургуулийн төлөөлөгчид МУИС-д зочилж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

"Campus Recruitment 2026 " өдөрлөгт оролцохыг урьж байна
10/05, 2026

"Campus Recruitment 2026 " өдөрлөгт оролцохыг урьж байна

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
10/05, 2026

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.