Инженер, технологийн сургууль
  • Нүүр
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Дүрэм журам
    • Хамт олон
    • Хими, биологийн инженерчлэлийн тэнхим
    • Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхим
    • Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
    • Эрдмийн зөвлөл
  • Мэдээ мэдээлэл
    • Зарлал
    • Цаг үеийн мэдээлэл
    • Ажлын байр
  • Сургалт
    • Сургалтын хөтөлбөр
    • Маягт
    • Зуны сургууль
    • Оюутан солилцоо
    • Тэтгэлэг
  • Судалгаа
    • Судалгаа, инноваци
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний сэтгүүл
    • Лаборатори
  • Хамтын ажиллагаа
    • Гадаад, дотоод харилцаа
  • Холбоо барих
    • Дотуур утасны жагсаалт
  • Инженер Технологийн Сургууль
  • МУИС-ийн Инженер, технологийн сургууль нь инженер, технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг.

  • Тусламж, Холбоо барих
  • Хаяг байршил
  • Элсэлт
  • Оюутан
  • Дотуур утасны жагсаалт
  • Бидний тухай
  • Дотоод дүрэм, журам
  • Хамт олон
  • Хөтөлбөрүүд
  • Эрдэм шинжилгээний төсөл
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
  • 77307730 (3801)
  • assistant@set.num.edu.mn
  • Их сургуулийн гудамж – 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг
Инженер Технологийн Сургууль
Нууцлалын бодлогоҮйлчилгээний нөхцөл© 2025 SET.NUM.EDU.MN

НЭХИТ-ийн профессор М.Одсүрэн ОХУ-ын Дубна хот дахь Олон улсын цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд ажиллаа

Цаг үеийн мэдээ
2026/06/11 05:16
Lkhagvadulam B
НЭХИТ-ийн профессор М.Одсүрэн ОХУ-ын Дубна хот дахь Олон улсын цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд ажиллаа

НЭХИТ-ийн профессор М.Одсүрэн ОХУ-ын Дубна хот дахь Олон улсын цөмийн шинжилгээний нэгдсэн институтын Нобелийн шагналт И.М. Франкийн нэрэмжит Нейтроны физикийн лабораторид томилолтоор ажиллаж, олон улсын хамтарсан цөмийн урвалын туршилт, эрдэм шинжилгээний хуралд оролцов.

 

Томилолтын хүрээнд Монгол, Орос, Хятад, Казахстан улсын эрдэмтдийн хамтарсан судалгааны баг ³⁵Cl дээж дээр нейтроноор өдөөгдсөн цөмийн урвалыг судалж, урвалаас үүсэх альфа бөөмийг бүртгэх, урвалын огтлол болон бүтээгдэхүүн бөөмийн өнцгийн түгэлтийг хэмжих туршилтын ажилд оролцлоо. Уг туршилтыг Олон улсын цөмийн шинжилгээний нэгдсэн институтын Нейтроны физикийн лабораторийн судлаач, доктор Э.Сансарбаяр удирдан явуулав.

     Мөн профессор М.Одсүрэн тус институтэд зохион байгуулагдсан “32nd International Seminar on Interaction of Neutrons with Nuclei: Fundamental Interactions & Neutrons, Nuclear Structure, Ultracold Neutrons, Related Topics” (ISINN-32) олон улсын эрдэм шинжилгээний хуралд докторант Б.Өсөхбаярын хамт оролцов. Тус хурал нь нейтрон ба цөмийн харилцан үйлчлэл, цөмийн бүтэц, хэт хүйтэн нейтрон, хүчтэй-сул харилцан үйлчлэлийн чиглэлээр олон улсын эрдэмтэн судлаачдын шинэ үр дүн, хамтын ажиллагааг хэлэлцдэг чухал арга хэмжээ юм.

      Уг томилолт нь ИТС-ийн цөмийн физик, цөмийн урвалын судалгааны олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуу судлаач, докторантуудын судалгааны оролцоог дэмжих, Монголын судлаачдын олон улсын туршилт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаанд оролцох боломжийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой боллоо.

 

Холбоотой мэдээ

“СПОРТЫН БАГА НААДАМ–2026” амжилттай боллоо
10/29, 2026

“СПОРТЫН БАГА НААДАМ–2026” амжилттай боллоо

Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
10/29, 2026

Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Япон Улсын Токиогийн Шинжлэх Ухааны Институттэй цөмийн судалгааны хамтын ажиллагааны  талаар санал солилцлоо
10/29, 2026

Япон Улсын Токиогийн Шинжлэх Ухааны Институттэй цөмийн судалгааны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Чехийн Остравагийн Техникийн Их Сургуулийн төлөөлөгчид МУИС-д зочилж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
10/26, 2026

Чехийн Остравагийн Техникийн Их Сургуулийн төлөөлөгчид МУИС-д зочилж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

"Campus Recruitment 2026 " өдөрлөгт оролцохыг урьж байна
10/05, 2026

"Campus Recruitment 2026 " өдөрлөгт оролцохыг урьж байна

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
10/05, 2026

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.