Инженер, технологийн сургууль
  • Нүүр
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Дүрэм журам
    • Хамт олон
    • Хими, биологийн инженерчлэлийн тэнхим
    • Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхим
    • Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
    • Эрдмийн зөвлөл
  • Мэдээ мэдээлэл
    • Зарлал
    • Цаг үеийн мэдээлэл
    • Ажлын байр
  • Сургалт
    • Сургалтын хөтөлбөр
    • Маягт
    • Зуны сургууль
    • Оюутан солилцоо
    • Тэтгэлэг
  • Судалгаа
    • Судалгаа, инноваци
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний сэтгүүл
    • Лаборатори
  • Хамтын ажиллагаа
    • Гадаад, дотоод харилцаа
  • Холбоо барих
    • Дотуур утасны жагсаалт
  • Инженер Технологийн Сургууль
  • МУИС-ийн Инженер, технологийн сургууль нь инженер, технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг.

  • Тусламж, Холбоо барих
  • Хаяг байршил
  • Элсэлт
  • Оюутан
  • Дотуур утасны жагсаалт
  • Бидний тухай
  • Дотоод дүрэм, журам
  • Хамт олон
  • Хөтөлбөрүүд
  • Эрдэм шинжилгээний төсөл
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
  • 77307730 (3801)
  • assistant@set.num.edu.mn
  • Их сургуулийн гудамж – 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг
Инженер Технологийн Сургууль
Нууцлалын бодлогоҮйлчилгээний нөхцөл© 2025 SET.NUM.EDU.MN

Профессор С.Одмаа “Өндөр температурын, хийн хөргөлттэй жижиг модульчлагдсан реактор ба тэдгээрийн аналитик хэрэгслийн дэвшилтүүд” сургалтад оролцлоо.

Цаг үеийн мэдээ
2025/11/10 05:06
lkhagvasuren munkhchuluun
Профессор С.Одмаа “Өндөр температурын, хийн хөргөлттэй жижиг модульчлагдсан реактор ба тэдгээрийн аналитик хэрэгслийн дэвшилтүүд” сургалтад оролцлоо.

ИТС-ийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн профессор С.Одмаа 2025.11.03-07-ны өдрүүдэд ХБНГУ-ын Мьюнхен хотод Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн зохион байгуулсан “Өндөр температурын, хийн хөргөлттэй жижиг модульчлагдсан реактор ба тэдгээрийн аналитик хэрэгслийн дэвшилтүүд” сэдэвт бүс нутаг хоорондын сургалтад оролцлоо. 

Сургалт Мьюнхений Техникийн Их Сургуульд зохион байгуулагдсан ба Монгол, Малайз, Индонез, Сингапур, Хятад, Польш, Франц, Украйн, Алжир, Пакистан, Өмнөд Африкийн нийт 20 гаруй судлаач сонгогдон оролцжээ. Өндөр температурын хийн хөргөлттэй реактор (HTGR) 2 төрөл байдаг ба одоогоор призм блок төрлийнх нь Японд, үрлэн бөмбөг төрлийнх нь Хятад улсад амжилттай ажиллаж байна. Энэ төрлийн реактор TRISO гэх өвөрмөц цөмийн түлш ашигладаг тул тооцооллын кодууд түгээмэл биш. Энэ сургалтаар ОУАЭА-ийн ONCORE платформоос зөвхөн HTGR -ийн дизайны, ажиллагааны, ослын үеийн, термодинамикийн тооцооллыг хослон гүйцэтгэх кодын багцыг танилцуулж, лекц сонсон, дасгал ажиллалаа. 

Сургалтад оролцогчид мөн тус их сургуулийн судалгааны реактор FRM-II-той танилцжээ. Уг реактор нь өндөр баяжуулсан U3Si2-Al түлшээр ажилладаг байсан ба одоогоор бага баяжуулсан түлшээр солих, судалгааны зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх зорилгоор түр унтраасан байгаа юм байна. Судалгааны реакторыг хатуу биеийн физик, материал судлал, археологи палентлогийн олдвор судлал, биоинженерчлэл, хавдрын эмчилгээ, нейтрон радиограф, цацраг идэвхжлийн анализ зэрэг олон төрлийн судалгаанд нейтроны үүсгүүр болгон ашиглаж байна.

Холбоотой мэдээ

“СПОРТЫН БАГА НААДАМ–2026” амжилттай боллоо
10/29, 2026

“СПОРТЫН БАГА НААДАМ–2026” амжилттай боллоо

Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
10/29, 2026

Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Япон Улсын Токиогийн Шинжлэх Ухааны Институттэй цөмийн судалгааны хамтын ажиллагааны  талаар санал солилцлоо
10/29, 2026

Япон Улсын Токиогийн Шинжлэх Ухааны Институттэй цөмийн судалгааны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Чехийн Остравагийн Техникийн Их Сургуулийн төлөөлөгчид МУИС-д зочилж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
10/26, 2026

Чехийн Остравагийн Техникийн Их Сургуулийн төлөөлөгчид МУИС-д зочилж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

"Campus Recruitment 2026 " өдөрлөгт оролцохыг урьж байна
10/05, 2026

"Campus Recruitment 2026 " өдөрлөгт оролцохыг урьж байна

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
10/05, 2026

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.