Инженер, технологийн сургууль
  • Нүүр
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Дүрэм журам
    • Хамт олон
    • Хими, биологийн инженерчлэлийн тэнхим
    • Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхим
    • Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
    • Эрдмийн зөвлөл
  • Мэдээ мэдээлэл
    • Зарлал
    • Цаг үеийн мэдээлэл
    • Ажлын байр
  • Сургалт
    • Сургалтын хөтөлбөр
    • Маягт
    • Зуны сургууль
    • Оюутан солилцоо
    • Тэтгэлэг
  • Судалгаа
    • Судалгаа, инноваци
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний сэтгүүл
    • Лаборатори
  • Хамтын ажиллагаа
    • Гадаад, дотоод харилцаа
  • Холбоо барих
    • Дотуур утасны жагсаалт
  • Инженер Технологийн Сургууль
  • МУИС-ийн Инженер, технологийн сургууль нь инженер, технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг.

  • Тусламж, Холбоо барих
  • Хаяг байршил
  • Элсэлт
  • Оюутан
  • Дотуур утасны жагсаалт
  • Бидний тухай
  • Дотоод дүрэм, журам
  • Хамт олон
  • Хөтөлбөрүүд
  • Эрдэм шинжилгээний төсөл
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
  • 77307730 (3801)
  • assistant@set.num.edu.mn
  • Их сургуулийн гудамж – 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг
Инженер Технологийн Сургууль
Нууцлалын бодлогоҮйлчилгээний нөхцөл© 2025 SET.NUM.EDU.MN

“ХОТЖИЛТ БА ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН - 2024" ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО.

Цаг үеийн мэдээ
2024/12/24 16:08
Set Num
“ХОТЖИЛТ БА ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН - 2024" ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО.
МУИС-ийн Инженер, Технологийн Сургуулиас жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “ХОТЖИЛТ БА ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН - 2024” зөвлөлдөх уулзалт 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр МУИС-ийн Эрдмийн танхим (дугуй заал)-д боллоо.
 
Зөвлөлдөх уулзалтын зорилго нь шийдвэр гаргагч нарт тулгамдаж буй асуудлыг ойлгуулах, шинжлэх ухааны шинэлэг мэдлэг, арга зүйг танилцуулах, судалгааны үр дүнд боловсруулсан шийдлийн хувилбаруудыг шийдвэр гаргалтад ашиглахад дэмжлэг үзүүлэхэд оршино.
 
Энэ жилийн зөвлөлдөх уулзалтыг МУИС-ийн Инженер, Технологийн Сургууль, Шинжлэх ухааны сургууль Дэлхийн хөрсний өдрийг тохиолдуулан ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн байгаль орчны газар хамтран зохион байгууллаа.
 
“Хотжилт ба хүрээлэн буй орчин - 2024” зөвлөлдөх уулзалтыг нээж МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн захирал Ч.Сономдагва, БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын Орчны бохирдлын хэлтсийн дарга Э.Урантогос, НБОГ-ын дарга Р.Энхтайван нар үг хэллээ.
 
Зөвлөлдөх уулзалтыг “Хотын газар ашиглалтаас үүдэлтэй хөрсний асуудал ба шийдэл”, “Хөрсөн бүрхэвчийн асуудал ба шийдэл”, “Хотын хөрсөн орчны асуудал ба шийдэл” гэсэн 3 сэдвийн хүрээнд 4 модератор чиглүүлэн явуулж, байгаль орчны салбарын байгууллага, их дээд сургуулийн төлөөлөл болох 7 зочин илтгэгч, судлаачид илтгэл хэлэлцүүллээ. Мөн нийт оролцогчдын дунд асуулт хариулт, санал хэлэлцүүлэг явуулж, бүх талууд асуудлыг тодорхойлж, шийдлийг дэвшүүлсэн амжилттай зөвлөлдөх уулзалт болж өндөрлөлөө.
 
 

 

 

Холбоотой мэдээ

“СПОРТЫН БАГА НААДАМ–2026” амжилттай боллоо
10/29, 2026

“СПОРТЫН БАГА НААДАМ–2026” амжилттай боллоо

Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
10/29, 2026

Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Япон Улсын Токиогийн Шинжлэх Ухааны Институттэй цөмийн судалгааны хамтын ажиллагааны  талаар санал солилцлоо
10/29, 2026

Япон Улсын Токиогийн Шинжлэх Ухааны Институттэй цөмийн судалгааны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Чехийн Остравагийн Техникийн Их Сургуулийн төлөөлөгчид МУИС-д зочилж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
10/26, 2026

Чехийн Остравагийн Техникийн Их Сургуулийн төлөөлөгчид МУИС-д зочилж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

"Campus Recruitment 2026 " өдөрлөгт оролцохыг урьж байна
10/05, 2026

"Campus Recruitment 2026 " өдөрлөгт оролцохыг урьж байна

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
10/05, 2026

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.