Инженер, технологийн сургууль
  • Нүүр
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Дүрэм журам
    • Хамт олон
    • Хими, биологийн инженерчлэлийн тэнхим
    • Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхим
    • Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
    • Эрдмийн зөвлөл
  • Мэдээ мэдээлэл
    • Зарлал
    • Цаг үеийн мэдээлэл
    • Ажлын байр
  • Сургалт
    • Сургалтын хөтөлбөр
    • Маягт
    • Зуны сургууль
    • Оюутан солилцоо
    • Тэтгэлэг
  • Судалгаа
    • Судалгаа, инноваци
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний сэтгүүл
    • Лаборатори
  • Хамтын ажиллагаа
    • Гадаад, дотоод харилцаа
  • Холбоо барих
    • Дотуур утасны жагсаалт
  • Инженер Технологийн Сургууль
  • МУИС-ийн Инженер, технологийн сургууль нь инженер, технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг.

  • Тусламж, Холбоо барих
  • Хаяг байршил
  • Элсэлт
  • Оюутан
  • Дотуур утасны жагсаалт
  • Бидний тухай
  • Дотоод дүрэм, журам
  • Хамт олон
  • Хөтөлбөрүүд
  • Эрдэм шинжилгээний төсөл
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
  • 77307730 (3801)
  • assistant@set.num.edu.mn
  • Их сургуулийн гудамж – 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг
Инженер Технологийн Сургууль
Нууцлалын бодлогоҮйлчилгээний нөхцөл© 2025 SET.NUM.EDU.MN

“Агаарын бохирдлыг бууруулъя” уриан дор зохион байгуулсан улсын “Экологийн XXI олимпиад” амжилттай болж өндөрлөлөө.

Цаг үеийн мэдээ
2025/05/12 09:07
Otgonbat Batsuuri
“Агаарын бохирдлыг бууруулъя” уриан дор зохион байгуулсан улсын “Экологийн XXI олимпиад” амжилттай болж өндөрлөлөө.

МУИС-ийн профессор, доктор Ч.Гончигсумлаа агсны анх санаачлан явуулсан “Экологийн олимпиад”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд байгаль хамгаалал, хүрээлэн буй орчин судлал, инженерчлэлийн чиглэлээр их, дээд сургуулиудад суралцаж буй оюутнуудын экологийн ерөнхий мэдлэгийг сорих, экологийн боловсролыг бүх нийтэд сурталчлах, экологи, байгаль орчны салбарын чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах зорилготой.

Энэ удаагийн улсын “Экологийн XXI олимпиад” нь “АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛЪЯ” уриан дор 2025 оны 05 сарын 10-ны өдөр МУИС-ийн Багш оюутны хөгжлийн төвд явагдлаа. Тус олимпиадад МУИС, ШУТИС, ХААИС, МГТИС, МУБИС, АШУҮИС болон бусад их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнууд оролцож, онолын мэдлэг болон практик ур чадвараа сорилоо.

Улсын Экологийн XXI олимпиадын нээлтэд МУИС-ийн Ректор, Профессор Б.Очирхуяг, “Бадрах Энержи” ХХК-ийн Байгаль орчин, ХАБ, Орон нутгийн харилцаа эрхэлсэн захирал Ц.Энхжаргал нар мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв. 

Олимпиадын уриан хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга С.Даваасүрэн “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй олон улсын туршлага” сэдвээр илтгэл танилцуулж, оролцогчдод амжилт хүсэв. Мөн зочин илтгэгчээр “Паблик Лаб Монголиа” ТББ-ын хөтөлбөрийн менежер Л.Бямбацэцэг “Агаар, хөрсний чанарын боловсрол олгох хөтөлбөр”-ийн талаар илтгэл танилцуулан, оролцогчдод мэдлэг олгов.

Улсын Экологийн XXI олимпиад хоёр үе шаттай явагдаж, шагналт байрын эзэд тодорлоо. Үүнд:

I байр – МУИС, ИТС, Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн IV түвшний оюутан М.Анхбаяр (Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 1.500.000₮)

II байр – МУИС, БУС-ШУС, Биологийн тэнхимийн IV түвшний оюутан Салвадор Темирлан Рей (Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 1.000.000₮)

III байр – Монгол-Германы Хамтарсан Ашигт Малтмал Технологийн Их Сургуулийн III түвшний оюутан Г.Номин-Эрдэнэ (Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 500.000₮) нар амжилттай оролцож, шагналт байруудыг эзэллээ.

Нэгдүгээр шатанд хувийн дүнгээр хамгийн өндөр оноо авсан МУИС-ийн БУС-ШУС-ийн Биологийн хөтөлбөрийн IV түвшний оюутан Салвадор Темирлан Рейг МУИС-ийн төгсөгч, залуу судлаач, доктор Б.Чүлтэмийн нэрэмжит мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Улсын Экологийн XXI олимпиадыг хамтран зохион байгуулсан байгууллагууд болон шүүгчээр ажилласан эрдэмтэн багш нар, ивээн тэтгэж оролцсон дэмжигч байгууллагууд, зохион байгуулалтын үйл ажиллагаанд тусалсан “Экологи клуб”-ын гишүүддээ гүн талархал илэрхийлье. 

Олимпиадад оролцсон нийт оюутан суралцагчдадаа эрдмийн өндөр амжилтыг хүсье.

Холбоотой мэдээ

МУИС, Тояама их сургуультай хамтран ажиллана.
07/30, 2026

МУИС, Тояама их сургуультай хамтран ажиллана.

ЯПОНЫ ТОХОКҮ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
07/21, 2026

ЯПОНЫ ТОХОКҮ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Профессор Н.Батхүү "Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн" цолоор шагнагдлаа.
07/08, 2026

Профессор Н.Батхүү "Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн" цолоор шагнагдлаа.

Дэд профессор Б.Мөнхцэцэг Алтангадас одонгоор шагнагдлаа.
07/07, 2026

Дэд профессор Б.Мөнхцэцэг Алтангадас одонгоор шагнагдлаа.

“Хүрээлэн буй орчин ба технологи–2026” өндөрлөлөө
07/03, 2026

“Хүрээлэн буй орчин ба технологи–2026” өндөрлөлөө

ХБИТ-ийн оюутнууд “Хятад хэл + Мэргэжлийн ур чадвар” сэдэвт үйлдвэрлэлийн дадлага, сургалтад амжилттай хамрагдаж эхэллээ.
06/15, 2026

ХБИТ-ийн оюутнууд “Хятад хэл + Мэргэжлийн ур чадвар” сэдэвт үйлдвэрлэлийн дадлага, сургалтад амжилттай хамрагдаж эхэллээ.