Инженер, технологийн сургууль
  • Нүүр
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Дүрэм журам
    • Хамт олон
    • Хими, биологийн инженерчлэлийн тэнхим
    • Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхим
    • Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим
    • Эрдмийн зөвлөл
  • Мэдээ мэдээлэл
    • Зарлал
    • Цаг үеийн мэдээлэл
    • Ажлын байр
  • Сургалт
    • Сургалтын хөтөлбөр
    • Маягт
    • Зуны сургууль
    • Оюутан солилцоо
    • Тэтгэлэг
  • Судалгаа
    • Судалгаа, инноваци
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний сэтгүүл
    • Лаборатори
  • Хамтын ажиллагаа
    • Гадаад, дотоод харилцаа
  • Холбоо барих
    • Дотуур утасны жагсаалт
  • Инженер Технологийн Сургууль
  • МУИС-ийн Инженер, технологийн сургууль нь инженер, технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг.

  • Тусламж, Холбоо барих
  • Хаяг байршил
  • Элсэлт
  • Оюутан
  • Дотуур утасны жагсаалт
  • Бидний тухай
  • Дотоод дүрэм, журам
  • Хамт олон
  • Хөтөлбөрүүд
  • Эрдэм шинжилгээний төсөл
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих
  • 77307730 (3801)
  • assistant@set.num.edu.mn
  • Их сургуулийн гудамж – 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг
Инженер Технологийн Сургууль
Нууцлалын бодлогоҮйлчилгээний нөхцөл© 2025 SET.NUM.EDU.MN

МУИС-ийн толгойлсон САТРЕПС төсөл амжилттай хэрэгжиж дуусав

Цаг үеийн мэдээ
2025/12/16 01:34
lkhagvasuren munkhchuluun
МУИС-ийн толгойлсон САТРЕПС төсөл амжилттай хэрэгжиж дуусав

Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах замаар бэлчээрийг сайжруулах нь” сэдэвт САТРЕПС төсөл 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 31-ны хүртэл хэрэгжиж дуусаад байна. Энэ төслийг Монгол талаас МУИС (профессор Ж.Батхүү) толгойлж, ХААИС-ийн Экосистемийн судалгааны төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Гарааны Арвин ургацын ундраа ХХК, Япон талаас Токиогийн их сургууль (профессор Т.Асами) толгойлж, Тохокүгийн анагаах ухаан, эм зүйн их сургууль, Киотогийн их сургууль, Хүнс, хөдөө аж ахуйн үндэсний хүрээлэн хамтран оролцож хэрэгжүүлсэн. 

Төсөл хэрэгжих хугацаанд МУИС-д нийлүүлэгдсэн 1 тэрбум 503,490,429 төгрөгийн үнийн дүнтэй орчин үеийн судалгааны багаж, тоног төхөөрөмжийг албан ёсоор хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр болов. Арга хэмжээнд МУИС-ийн ректор Б.Очирхуяг, ЖАЙКА байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Т.Ёшимура болон 2 талын холбогдох хүмүүс оролцов. МУИС-ийн ректор Б.Очирхуяг “Профессор Ж.Батхүүгийн удирдсан САТРЕПС төсөл нь МУИС дээр хэрэгжсэн, бусдад үлгэр дуурайл болох жишиг төсөл” болсныг онцлон дурдаад “МУИС-ийн Шилдэг хөрөнгө оруулагч багш” батламжийг профессор Ж.Батхүүд гардуулж, мөн “МУИС-д пост-доктор ажиллуулах”  журмын дагуу 1 постдоктор ажиллуулах эрхийг өгч, судалгаа-хөгжүүлэлтийн ажилд нь дэмжлэг үзүүлэхээр болсноо илэрхийлэв.

ЖАЙКА байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга, ноён Т.Ёшимура “ЖАЙКА байгууллага Монголд маш олон төсөл хэрэгжүүлдэг, тэр олон төсөл дундаас энэ САТРЕПС төсөл шалгарч, 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Япон улсын Эзэн хаанд биечлэн танилцуулах ажлыг профессор Ж.Батхүү, Ж.Ундармаа нар хийсэн нь уг төсөл сайн хэрэгжиж байсны нэг илэрхийлэл болсон юм. Монгол талын судлаачид идэвх санаачилга гарган ажиллаж, хариуцлагатай, эзний ёсоор хандаж байсан нь энэ төсөл амжилттай хэрэгжиж дуусахад чухал үүрэг гүйцэтгэсэн” гэдгийг онцлон тэмдэглэв. 

Профессор Ж.Батхүү “1995 оноос Япон улсын иргэн, Т.Канно багштай эхлүүлсэн харилцаа 1999 Тохокүгийн ангаах ухаан, эм зүйн их сургууль, 2001 оноос Тояамагийн их сургууль, 2006 оноос Тохо их сургууль, 2009 оноос Токиогийн их сургууль, РИКЕН судалгааны хүрээлэнтэй болж гүнзгийрэн, улмаар салбар дундын САТРЕПС төсөл болон хэрэгжсэн, төсөл хэрэгжих хугацаанд 3 залуу судлаач Япон улсад докторын зэрэг хамгаалж, 1 судлаач посдоктороор ажиллаж, 13 судлаач богино хугацаагаар мэргэжил дээшлүүлж, Япон улсаас 10 зочин судлаач 34 удаа Монголд ирж ажиллан, хээрийн болон лабораторийн судалгаанд оролцон, Монгол залуу судлаачдыг дагалдуулан сургасныг” дурдаж, одоо нийлүүлэгдсэн багаж, тоног төхөөрөмжөө үр ашигтай ажиллуулах, судалгааны эргэлтэд оруулах, судалгааны нэгэнт хүрсэн түвшнээ болж өгвөл ахиулахад голлон анхаарахаа илэрхийлэв.  

 

Холбоотой мэдээ

ХБИТ-ийн оюутнууд “Хятад хэл + Мэргэжлийн ур чадвар” сэдэвт үйлдвэрлэлийн дадлага, сургалтад амжилттай хамрагдаж эхэллээ.
06/15, 2026

ХБИТ-ийн оюутнууд “Хятад хэл + Мэргэжлийн ур чадвар” сэдэвт үйлдвэрлэлийн дадлага, сургалтад амжилттай хамрагдаж эхэллээ.

Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн багш нар Архангай, Завхан, Увс аймгуудад хээрийн судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэлээ.
06/12, 2026

Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн багш нар Архангай, Завхан, Увс аймгуудад хээрийн судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэлээ.

Профессор Норико Хасэбэ-д Хүндэт доктор цол олгов.
06/11, 2026

Профессор Норико Хасэбэ-д Хүндэт доктор цол олгов.

НЭХИТ-ийн профессор М.Одсүрэн ОХУ-ын Дубна хот дахь Олон улсын цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд ажиллаа
06/11, 2026

НЭХИТ-ийн профессор М.Одсүрэн ОХУ-ын Дубна хот дахь Олон улсын цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд ажиллаа

Өвөр Монголын Их Сургуульд нэг сарын хугацаатай хийгдэх зуны үйлдвэрлэлийн дадлагад ИТС-ийн оюутнууд хамрагдаж байна.
06/11, 2026

Өвөр Монголын Их Сургуульд нэг сарын хугацаатай хийгдэх зуны үйлдвэрлэлийн дадлагад ИТС-ийн оюутнууд хамрагдаж байна.

Дэд профессор О.Одгэрэл БНСУ-д SeqStudio Genetic Analyzer багаж ажиллуулах сургалтад хамрагдлаа.
05/26, 2026

Дэд профессор О.Одгэрэл БНСУ-д SeqStudio Genetic Analyzer багаж ажиллуулах сургалтад хамрагдлаа.