Бидний тухай
Танилцуулга
МУИС-ийн Инженер, Технологийн сургууль нь чөлөөт мэдлэгт суурилсан, бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх сургууль болох зорилгын дор Монгол орны хөгжилд хувь нэмэр оруулах, бүс нутгийн болоод орон нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, салбар дундын, нийгэмд үйлчлэх инженерийн хөтөлбөрүүдийг хөгжүүлэх, шилдэг мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэж байна. Сургалтын 11 чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлдгээс бакалаврын 1103, магистрын 236, Докторын түвшний 96, нийт 1435 оюутан суралцаж байна.
Хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөр:
Байгаль орчныг хамгаалах технологи
Био-инженерчлэл
Материал судлал, инженерчлэл
Нано-шинжлэх ухаан, инженерчлэл
Ойн аж ахуй
Сэргээгдэх эрчим хүч
Химийн боловсруулалтын технологи
Химийн инженерчлэл
Хүрээлэн буй орчин судлал
Хүрээлэн буй орчны инженерчлэл
Цөмийн инженерчлэл
Нэгжийн үндсэн үйл ажиллагаа, материаллаг бааз, боловсон хүчний тухай
Нийт 61 багш ажилчидтайгаас профессор 5, дэд профессор 22, ахлах багш 5, 8 лаборанттайгаар сургалт судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Багш нарын 91% нь докторын зэрэг хамгаалсан бөгөөд ИТС нь МУИС төдийгүй Монгол улсдаа гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлж буй өгүүллийн тоогоор тэргүүлэгчдийн эгнээнд ордог. Судалгааны 18 , сургалт-судалгааны 12 лаборатори болон говь, хангай, хээрийн бүсэд судалгаа, дадлагын ажил гүйцэтгэх 5 суурин, инновацын төвтэй бөгөөд эдгээр бааз суурьт сүүлийн 2 жилд 6.6 тэрбум төгрөгийн хөрөнгийг татан ажиллаж байна.
Инженер, Технологийн Сургууль нь Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхим, Хими, биологийн инженерчлэлийн тэнхим, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимээс бүрдэж байна.